2020.02.18
АНУ шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр дэмжин туслахаа илэрхийлэв
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзах үеэр, АНУ-ын талаас коронавирусний халдварын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийллээ.
Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, дэлхийн олон улсад тархаад байгаа коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэхэд салбар яам хэрхэн ажиллаж байгаа талаар санал солилцов.