У.Хүрэлсүх: МАН нэр дэвшигчдээсээ санхүүжилт авахгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.09/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тавих шаардлага болон санхүүжилтийн талаар хэлэлцжээ.
Хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцжээ. Хуралдааны дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан
Ингээд сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй байхыг намын дарга үүрэг болгосон байна.
2020 оны парламентын сонгуулийг “Мөнгөний үнэргүй сонгууль” болгох бөгөөд нэр дэвшигчид сонгуулийн зардлаа өөрсдөө хариуцах юм.
Харин нэр дэвшигчийг ёс зүй болон ард түмний хүлээлтэд буюу рейтингийг нь үндэслэн тодруулах бөгөөд намын санхүүжилтийг ил тод, шилэн болгох нь зүйтэй гэж үзэж буй аж. Хуулийн хэмжээнд хандив цуглуулах бөгөөд түүгээр сонгуулийн сурталчилгааг зохион байгуулах юм байна.
Томсгосон тойргоор сонгуулийг явуулах болсонтой холбоотойгоор нэг тойрогт нэр дэвшиж буй хүмүүс хамтран сонгуулийн зардлыг хуваах боломжийг бий болгож байгаа аж.
Мандатын хувиарлалтыг хийхдээ 2016 онд гарсан алдааг засварлах нь зүйтэй хэмээн үзэж байгаа бөгөөд төсөв болон газар нутгийн хэмжээг харгалзан үзэж, жигдлэхэд анхаарах ёстой хэмээн үзэж байгаа юм байна. Эцэслэн шийдвэрлээгү, УИХ-ын намрын чуулган завсарласны дараа тодорхой болно гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.