Эрэн сурвалжлагдаж байгаа 69 дипломатчийн хэргийг судлах ажлын хэсгийг байгуулжээ
2019.10.28

Эрэн сурвалжлагдаж байгаа 69 дипломатчийн хэргийг судлах ажлын хэсгийг байгуулжээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан манай улсын 69 дипломатчийг Польшийн цагдаагаас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг хийсэн билээ.

Тэгвэл дээрх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулжээ.

Тэрбээр  "Ажлын хэсэг үндсэн гурван чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт, Гадаад харилцааны яаманд ажиллана. Мөн Консулын газрууд дээр очиж ажиллана. Гуравт, зарим элчин сайдууд томилогдохгүй удаад байгаа асуудлуудыг судална. Бичиг баримттай танилцана.  Гадаад харилцааны сайд одоохондоо эзгүй байна. Ирэх долоо хоногоос шалгалт эхэлнэ" хэмээн ярьжээ.