2019.10.22

А.Ундраа: Эрүүл мэндийн даатгалын сан бодлогын шинжтэй цахим өөрчлөлт хийх шаардлагатай

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороны /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн тайланг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг танилцууллаа.

А.Ундраа: Эрүүл мэндийн даатгалын сан бодлогын шинжтэй цахим өөрчлөлт хийх шаардлагатай

Ажлын дэд хэсэгт ажилласан хүмүүс хариуцлагатай ажиллалаа. Өнөөдөр нийгмийн даатгал төлж байгаа залуучууд 20 жилийн дараа тэтгэвэрт гарахад хэдий нийгмийн даатгалын сангийн ерөнхий байдал нь хэр баталгаатай байж хэдий хэр хэмжээний тэтгэвэр олгох вэ? бодлогын өөрчлөлт гарж байна уу? гэдэг асуулт асууж байна. Өнөөдрийн ажлын хэсгийн тайланд бодлогын шинжтэй өөрчлөлт нэг их өгөгдөөгүй ч гэсэн тодорхой заалтуудыг авч үзэх боломжтой.  Эрүүл мэндийн даатгалын сан бодлогын шинжтэй цахим өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна.