2019.08.12
Ерөнхий сайдад хүсэлт хүргүүллээ
УИХ-ын гишүүн Л.Энхболд Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүхэд Тост, Тосон бумбын нурууны орчимд уул уурхайн олборлолт хийж байгаа асуудалтай холбогдуулан хүсэлт хүргүүллээ.
- Тост тосон бумбын нурууны орчимд уул уурхайн олборлолт хийх гэж буй "Сауд гоби коэл транс" ХХК, "Жавхлант орд", "Баатарван" ХХК гэсэн аж ахуй нэгжүүдийн тусгай зѳвшѳѳрлийг цуцлах мѳн Гурвантэс сумын нутагт шинээр олборлолт хийх зѳвшѳѳрѳл авсан ТАВАН аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх.
- Хууль зѳрчиж, байгаль орчин сүйтгэн нүүрс тээвэрлэлт хийж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, утаагүй түлшний үйлдвэрт татаж буй нүүрсний тээвэрлэлтээс болж Улаанбаатар-Ѳмнөговь хоорондох замын эвдрэлийг яаралтай засаж дуусгах.
- Монгол улсын 3 сая иргэний хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс Таван толгой"ХК-ийн тусгай зѳвшѳѳрѳлтэй талбайгаас алдагдсан 340 мянган тонн нүүрсний асуудлыг яаралтай шийдвэрлэх
- Монгол улсын хууль тогтоомжууд зѳрчин Уул уурхай даган нүүрс угаах болон коксын үйлдвэр олноор бий болж байгааг зогсоох. Миний бие хэсэг гишүүдийн хамт "Усны тухай хууль"-д нэмэлт ѳѳрчлѳлт оруулах тухай тѳслийг ѳргѳн барьсан уг хуулийн тѳслийг яаралтай хэлэлцэн батлуулах тал дээр дэмжлэг үзүүлэх зэрэг 4 асуудлыг яаралтай цаг алдалгүй шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг хүргүүллээ.