УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БНСУ-ын “Smart House” төслийн багийг хүлээн авч уулзлаа
2019.06.13

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БНСУ-ын “Smart House” төслийн багийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа өнөөдөр /2019.06.13/ технологид суурилсан эко хөгжлийн концепци бүхий төсөл хөтөлбөрүүдийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлдэг БНСУ-ын "Smart house" төслийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Медиа технологи, дижитал боловсрол, хог хаягдлыг дахин боловсруулах ухаалаг технологи бүхий үйлдвэр, түүнчлэн аялал жуулчлалын талаар дэлхий дахинд авч хэрэгжүүлж буй “Smart house” төслийг зүүн өмнөд Азийн улсууд мөн ОХУ-д амжилттай хэрэгжүүлсэн тус төслийн баг энэ удаад Монгол Улсад уг төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсад тулгамдаж буй олон асуудлыг тэр дундаа агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий өндөр технологид суурилсан эко төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйд нь талархал илэрхийлээд уг төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.