2019.04.16

УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллалаа

Уулзалтын үеэрээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эмч, багш нарын цалин нэмсэн болон төрөөс малчдад чиглэсэн бодлогын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

Мөн засгийн газраас бинзен шатахуунаа дотооддоо үйлдвэрлэх, ХАА салбарын үр ашгийг нэмэх, аялал жуулчлалаа хөгжүүлэх замаар эдийн засгаа дэмжих, дулааны станц болон усан цахилгаан станцын барих, залуу малчдыг дэмжих зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Мөрөн, Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзах  уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.