УИХ: Өнөөдөр 3 сайдын томилгоог хэлэлцэнэ
2019.02.02

УИХ: Өнөөдөр 3 сайдын томилгоог хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдөр орой хуралдсан хурлаас албан тушаалаасаа огцорч, чөлөөлөгдсөн сайд нарын оронд нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг тодорхой болгожээ. 

Тодруулбал. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Зам, Тээврийн Хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг нэр дэвшүүлэхийг УЗ-өөс дэмжсэн байна

Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдсонтой холбогдуулан түүний оронд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад МАН-ын УЗ-ийн хурлаас эр дэвшүүлээд байгаа билээ. 

Өнөөдөр УИХ-ын чуулган 10.00 цагаас хуралдах бөгөөд хуралдаанаар дээрх сайдуудын томилгооны асуудлыг хэлэлцэх юм.