2019.01.31
Б.Энх-Амгалан: АСЕМ-тай холбогдсон сайд нараа хэзээ эгүүлэн татах вэ?
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны жилийн тайланг танилцуулж байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар 1 сарын дотор сонсох ёстой байдаг. Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Улсын сүр цэрэгтээ байдаг. Тиймээс Монгол Улс орчин үеийн мэргэжлийн цомхон армитай болох, алба хаагчдын цалин хөлс, нийгмийхн халамж, шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж, итгэх итгэл зэргийг бодлогын хувьд хэрхэн ажиллах гэж банйа вэ?
-
Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр ямар бодлоготой байна вэ? Цахим орчин дахь аюулгүй байдлын асуудлыг ч бас орхигдуулж боломгүй байна.
-
Гадаад бодлогын чиглэлд 2 хөршийн харилцаатай холбоотой ямар бодлого баримталж байна вэ? Энэ жил Зөвлөлт холбоот улстай хамтран атар газар эзэмшсэний 60 жилийн ой болно. Төмөр замын 70, Халх голын 80 жилийн ой тохиож байна. БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Эдгээрийн хүрээнд 2 хөршийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр ямар томоохон ажлуудыг санаачилж оролцох төлөвлөгөөтэй байна вэ?
-
Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд нарыг томилоход оролцдог. АСЕМ-тай холбоотой аудитын шалгалтаар тогтоогдсон. Ашиг сонирхлын зөрчилтэй нэр бүхий элчин сайд нарыг хэзээ эгүүлэн татах вэ? мөн 12 элчин сайд томилогдох хүлээлттэй байгаа. Энэ асуудал хэзээ УИХ-д орж ирэх вэ?
Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хариуллаа.