Тэрэлжийн төмөр бетонон гүүр нээгдлээ
2011.07.06

Тэрэлжийн төмөр бетонон гүүр нээгдлээ

Налайх-Тэрэлжийн чиглэлийн авто замд байрлах Туул гол, Горхийн төмөр бетонон гүүрний нээлт өчигдөр боллоо. Өмнө нь хэрэглэж байсан модон гүүр нь 1964 онд баригдсан учир ашиглалтын хугацаа нь дуусжээ. Иймд хуучин модон гүүрний зэргэлдээ 2008 оноос төмөр бетонон гүүрийг барьж эхэлсэн. Гүүрний нээлтэд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга "Улсын хэмжээнд нийт 600 гаруй гүүр байгаагаас 10 гаруй нь нийслэл орчимд байдаг.

Үүнээс дөрвөн гүүрийг энэ жил шинэчиллээ. Манай улсад байгаа гүүрнүүд 60-аас дээш жилийн  насжилттай. Тэгэхээр бүгдийг нь шинэчлэх шаардлагатай хэмээн онцлов. Тус гүүрийг "Ган гүүр" ХХК барьж гүйцэтгэсэн юм байна. Түүнээс гадна 22-ын товчооноос Дархан-Уул аймаг руу салдаг уулзвар хүртэлх 4.3 км авто замд засвар шинэчлэлт хийж байгаа тул өнгөрсөн хэд хоногт зорчих хэсэг нь хаалттай байсан. Тэгвэл эхний ээлжийн ажил нь дуусаж долдугаар сарын 5-ны 23.00 цагт уг замын зорчих хэсгийг нээнэ гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ. Тэгэхээр улсын баяр наадмын үеэр 22-ын товчоо чиглэлийн зам нээлттэй байх юм байна.  


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.