Засаглалын тогтолцоог өөрчлөх үү?
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцож үг хэлэхдээ "Монгол Улсад эдүгээ засаглалын хямрал нүүрлээд байгаа учраас тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон" гэдгийг онцолсон юм. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өөрчлөлтийн талаар гишүүд ч мөн саналаа хэлсэн байна.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Энэ асуудлыг тал талаас нь судалж үзэж байж шийдвэр гаргах ёстой. Би бол парламентын засаглалаа дэмжсээр ирсэн.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Өөрчлөх ёстой. Гэхдээ бид яаж өөрчлөх асуудлаа яриагүй байна. Яаж томъёолохоос л шалтгаална. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын аль нь их үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг сайн харна. Өнөөдрийн засаглал үүрэг гүйцэтгэх чадвар сул гэдгийг л маш сайн ойлгож, мэдэрсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Эцсийн дүндээ ямар засаглал ярьж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Бүх ард түмний санал асуулга явж байж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдах ёстой. Би бол Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй. Манайх шиг улс оронд парламентын засаглал нь илүү оновчтой.
Холбоотой мэдээ
2020.05.05
2020.04.08
2020.01.13
2024.12.21
2024.12.18
2024.12.17
2021.01.28
2021.01.19
2020.07.08