2018.08.27

Налайхын авто замын засварын ажлыг ИРЭХ САРД эхлүүлнэ

ЗТХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нарын ажил хариуцсан албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотын Туул гол дээгүүрх баригдаж  буй Баянзүрхийн 321 метр урт гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа.