2018.08.20
Өнгөсөн 7 хоногийн онцлох мэдээ: Төмөр замын хөдөлгөөн хэвийн байдалдаа орлоо
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг суманд амжилттай ажиллалаа.
Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01.35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Тэгвэл галт тэрэгний хөдөлгөөнийг 2018.08.13 өдрийн 22.18 цагт нээсэн.