2018.06.08

Ж.Бат-Эрдэнэ: Актлагдсан 1000 вагоны гэрээ өмнөх сайдын үед хийгдсэн

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Жигжиднямааг, ЗТХЯ-ны дэд сайд Цогтгэрэл нар ОХУ-д 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 20 гаруй жил ашиглалтанд яваад дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 977 вагоныг 2017 оны 8 сарын 23-нд Доминиканы оффшор бүсэд бүртгэлтэй Английн компаниар дамжуулан 26 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар салбарын сайд дараах тайлбарыг хийлээ.

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Намайг ирэхэд 1000 вагоны гэрээ хийгдсэн байсан. Журмуудыг харахад хууль зөрчсөн байсан учраас зогсоогоод Хууль зүйн яам руу явуулсан. Хэрвээ үнэхээр эдийн засагт хохиролтой бол журмандаа анхаарах ёстой.