УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Таван толгойн төслийг хэрхэн хөдөлгөх, 30 хувийг ОУ-ын зах зээл дээр гаргаж хөрөнгө татах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар нар байр сууриа илэрхийллээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Таван толгойн төслийг ОУ-ын дүрэмд нийцүүлэн хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох шийдвэрт манай бүлгийн гишүүд санал нийлж байна. Таван толгойн төслийг 5сард багтаан шийдэхийг зорьж байна.
ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар: 1072 хувьцааг бид амь оруулсан. Учир нь энэ хувьцаа “Эрдэнэс Таван толгой” ХК-д бүртгэлгүй байсныг бид цогц бодлого боловсруулсан. Хамгийн гол нь энэ төслийг үр ашигтай болгох хэрэгтэй.