Эмч мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана
2017.06.23

Эмч мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана

Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат өнөөдөр Харвардын их сургуулийн Профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Харвардын Их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Харвардын их сургуульд эмч мэргэжилтэн сургах чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцлаа. 

Тодруулбал Харвардын Т2Т хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ нь Анагаахын  багш, Эмч нарт тус сургуулийн заах арга зүйг сургах 9 сарын хөтөлбөр юм. Дэлхийн дахинд уг хөтөлбөрийг Хятад, Энэтхэг улсад хэрэгжүүлдэг. Энэ удаа манай улсыг онцгойлон сонгож хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.