2017.06.15
МҮЭХ: Тэтгэврийн насыг нэмэх нь буруу гэсэн байр суурь хэвээр
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо засгийн газартай хамтран ажиллах боломжгүй болж буйгаа мэдэгдлээ.
Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага, тэтгэврийн нас нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж байгаа юм. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр татвар нэмэх асуудлыг үйлдвэрчний эвлэлийн холбоо хүлээн зөвшөөрсөн ч тэтгэврийн насыг нэмэхгүй гэсэн байр сууринаас эрх баригчид ухарч байгааг эрх баригчид шүүмжлэлтэй хандаж байна.