Б.Бат-эрдэнийн батламж
2017.05.29

Б.Бат-эрдэнийн батламж

Сургуулийн хүүхдүүдийн хоол зөөж яваад асгаж түлзгдсэн М.Номин-Эрдэнэ охинд туслах аяныг орон даяар өрнүүлж буй.

Тэрбээр хүнд өргөлтийн өсвөр үеийн тамирчин төдийгүй мөн энэ спортоор амжилт үзүүлж буй ОУХМ М.Анхцэцэгийн дүү юм. Энэ спортод асар их ирээдүйтэй болохоо нотолсон М.Анхцэцэгт хэд хэдэн улсаас өөрийнхөө нэр дээр хүч үзэх санал ирсэн ч хүлээж аваагүй билээ.

М.Номин-Эрдэнэ охин БНСУ-ын Хангагсү эмнэлэгт мэс засал хийлгэх юм. Хагалгаанд ороход шаардлагатай 65 сая төгрөгийг олохын тулд дэмжлэг хүсч буй. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд 6 сая төгрөг хандивлаж буй батламжийг гардуулан өгчээ.

Тус яамны ажилтнууд уг мөнгийг хандивлаж байгаа аж.Хүндийн өргөлтийн шигшээ багийн хамт олон хандивын аянаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр 20-23 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Хүндийг өргөлтийн ирээдүй болсон охидын аав нь цэргийн хурандаа цолтой бөгөөд энхийг сахиулагчаар гадаад оронд ажиллаж байгаа аж.