АССА-ийн шалгалтад бэлтгэх сургалт явагдаж байна
2017.05.16

АССА-ийн шалгалтад бэлтгэх сургалт явагдаж байна

АССА-д орсон томоохон өөрчлөлтүүдийн нэг нь шалгалтыг жилд 4 удаа авдаг болсон билээ. ММНБИ-д хэрэгжиж байгаа АССА хөтөлбөрөөс шалгалтанд оюутнуудаа сайн хамруулах зорилгоор сургалтуудыг улирал бүр зохион байгуулж байна. 

 2017 оны эхний улиралд F6 Taxation ( татвар ) хичээлийн сургалтыг явуулж, гуравдугаар сарын шалгалтанд оюутнуудаа амжилттай бэлтгэж орууллаа. 3, 4, 5 дугаар саруудад хаврын сургалт буюу F9 Financial management (Санхүүгийн менежмент), P2 Corporate reporting (Корпорацийн тайлагнал) хичээлүүдээр сургалт явууллаа. Эдгээр хичээлүүдээр оюутнууд зургаадугаар сарын шалгалтанд оролцох юм. 
 Зуны сургалтаар есдүгээр сарын шалгалтанд бэлтгэх бөгөөд F8 Audit and Assurance (Аудит ба баталгаажуулалт), P7 Advanced Audit and Assurance (Ахисан түвшиний Аудит ба баталгаажуулалт) хичээлүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
 Шалгалтанд бэлтгэх сургалтаас гадна АССА хөтөлбөрөөс нягтлан бодогчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд зориулж англи хэлний сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд тус сургалт нь АССА-д суралцагсдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хичээлээ бүрэн ойлгох, шалгалтаа амжилттай өгөх нөхцлийг бүрдүүлэх юм.