Уулзалдаагүй ч Н.Түвшинбаярыгаа олимпод амжилт гаргаасай гэж ерөөж байсан
УИХ-ын гишүүн М.Билэгт
2016.09.07

Уулзалдаагүй ч Н.Түвшинбаярыгаа олимпод амжилт гаргаасай гэж ерөөж байсан

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-Та бизнесийн салбараас улс төрд орж ирсэн хүн. Монгол банк бодлогын хүүгээ 15 хувь болгочихлоо. Одоо банкууд бизнесийн зээл гаргахаа болино гэсэн болгоомжлол байна. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

Ер нь сүүлийн хоёр жил явсаар бүр нойл дээрээ оччихсон зүйл бол арилжааны банкууд жижиг дунд бизнес эрхлэгчдэд, ер нь хувийн хэвшилд хөрөнгө оруупалгын санхүүжилтийн зээлийг олгохоо зогсоочихсон.

Арилжааны банкуудын мөнгө Засгийн газрын бонд аваад л таарч байгаа. Энэ банкуудын буруу биш байх л даа. Засгийн газрын бонд жилийн 10-15 хувийн хүүтэй байхад ямар ч эрсдэлтүйгээр бонд аваад мөнгөө өсгөх нь мэдээжийн хэрэг. Ийм хямралтай үед хувийн хэвшилд мөнгө өгөхөөс болгоомжилно.

Эдийн засгийн хямрал болохыг банкны эзэд гурван жилийн өмнөөс оношилж чадна шүү дээ. Монголбанкнаас долларын ханшийг дахиж өсгөхгүйн тулд түр хугацаагаар бодлогын хүүгээ нэмэгдүүллээ гзж тайлбарлаж байгаа. Нэгэнт банкууд хувийн хэвшилд бизнесийн зэал олгохгүй хоёр жил болчихсон болохоор энэ бол адилхан асуудал байх гэж бодож байна.

-Засгийн газрын эхний зарим алхмууд эсэргүүцэлтэй тулгараад байх юм. МАН-ын мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 95 хувьтай суусан гээд байгаа. Мөрийн хөтөлбөр биелэх боломж хэр харащаж байна?

Засгийн газар эхний 12-18 сард нэгдүгээрт, эдийн засгийн хямралын уналтыг зогсоож, хоёрдугаарт, тогтворжуулья гэж байгаа. Мөрийн хөтөлбөрийг дөрвөн жилээр хийдэг. Эхний зургаан сард уналтыг зогсоогоод дараа нь тогтворжуулна гэсэн үг.

Цааш нь МАН-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөр яг хэрэгжих хэмжээнд ажил явах боломжтой гэдгийг хэлж байгаа. Нөгөө талаас сонгуулийн өмнө МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулагдаж байх үед эдийн засгийн байдал өнөөгийнхөөс хамаагүй дээгүүр түвшинд үнэлэгдэж байсан.

Гэвч АН эрх барьж байхад нэг төсөвтэй байгаагүй. Зарлага, орлогууд нь Хөгжлийн банк, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд олон тусдаа байснаас нэгтгэсэн дүн харагдаагүй байсан байна. Түүнчлэн сүүлийн дөрвөн жилд жил бүр орж ирэхгүй орлогыг орж ирэхээр тооцож нэг их наядаар тасалсан төсвийг баталж байжээ.

Энэ нь явсаар, тунасаар гамшиг дагуулчихаж байгаа юм. Дээр нь концесс, вексел гээд улсын төсөвг суугаагүй баахан зардлууд гарч ирсэн. Ингэхээр улс орны байдал маш хүнд байдалд орчихлоо. Олон түмэн ойлгож байгаа л даа. 2015 оны дундаас л ард түмэн мэдэрч эхэлсэн. Ихэнх компани хаалгаа барьчихаар ажилгүй болно.

Ажилгүй бол цалин байхгүй. Цалин байхгүй болохоор жижиг бизнес эрхлэгчдийн бараа гүйхгүй ийм л байдалд орчихож байгаа юм. Мөн АН-ын Засгийн газар сонгуульд бэлдэж баахан мөнгө тараасан. Үүний тулд банкуудаас зээл авчихсан байна.

Нэг ёсондоо сонгуульд санал авахын тулд хэрэгжчихсэн байна л даа. Үүнээс болж бид зарим нэг мөрийн хөтөлбөрөөсөө бид одоохондоо татгалзаж байна шүү дээ. 95 хувь суусан гэж яриад байгаа биз. Тэгвэл үлдсэн таван хувийг нь түр хойшлуулаад 2018, 2019 онд түүн рүүгээ орох юм байна гэж бодож байгаа.

-Татварын өөрчлөлт, хэмнэлтүүд нийлээд хэдэн зуун тэрбум төгрөг л болох байх. Энэ мөнгөөр их наядаар яригдах төсвийн алдагдал, өр зээлийн эхний төлбөр, хүүг өгч дийлэхгүй. Сүүлийн үед эрх мэдэл бүхий хүмүүс гадаадаас зээл авах талаар ам нээх боллоо. Таны байр суурь үүн дээр ямар байгаа вэ?

АН засаг барьж байсан үедээ төсвийн сахилга батыг алдсан алдаатай бодлого хэрэгжүүлснээр өнөөдөр улс орны здийн засаг дампуурлын хэмжээнд очоод байна. Олон улсад ч Монголын нэр хүнд унаж, зээлжих зэрэгшэл буурчихлаа. Чингис, Самурай бонд болон бусад гаднаас авч байсан зээлүүд, хүүг төлөх ийм л ачаа ард түмний нуруун дээр үүрүүлчихэж байгаа юм.

Олон зам, барилга барьснаар ард түмний амьдрал дээшилдэгтүй гэдэг нь үүгээр батлагдаж байна. 1996-2000 онд улс орны эдийн засгийн байдал яг ийм болж байсан.

Ардчилсан намынхан маань залуу ч байж дээ. Бас засгийн газар барих үедээ улс орныг ингээд сөхрүүлчихсэн. 2000-2004 онд эдийн засгаа буцааж сэргээхийн тулд Засгийн газар ажиллаж байсан тохиолдол бий л дээ.

Одоо дахиад АН засаг барихдаа упс орныг дахиад хүнд байдалд оруулчихлаа. Гэхдээ монголын ард түмэн бас ухаантай юм аа. 2000 онд УИХ-ын сонгуулиар МАН-д 72 суудал өгч байсан. Сая дахиад МАН-д 65 суудал өгчихлөө. Одоо гарцыг харахаар Чингис, Самурай бонд жилийн дөрөв буюу 4.5 хувийн хүүтэй байж.

Гэтэл энэ зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд арван хэдэн хувийн хүүтэй зээл босгох болчихоод байдаг. Энэ маш аюултай. Миний бодлоор одоо санхүү, төсвийн сахилга батыг зөв болгомоор байна. Бид өөрсдөө дийлдэггүй юм бол хүчээр дэгэнд орох юм юу байна гэхээр “Стэнд бай” хөтөлбөр л байна шүү дээ.

Энэ хөтөлбөрийг 2016-2018 оны хооронд ч юм уу хэрэгжүүлээд санхүүгийн сахилга батыг нь дэгтэй болгочихвол цаашдаа залуучуудын маань ирээдүйд хэрэгтэй юм даа. Хамгийн түрүүнд 2017 оны улсын төсөв батлахаас эхлээд алдагдалгүй, төсвийн сахилга барьдаг журмыг дөрвөн жилд хэрэгжүүлээд, ягштал биелүүлээсэй гэж бодож байна.

-Таныг “Ачлал”-ын М.Билэгт гэдгээр хүмүүс мэддэг. Өмнө нь та өөрийгөө жирийн малчны хүүхэд гэж ярьж байсан. Яаж яваад бизнес рүү орчихсон юм бэ?

Баянхонгороос УИХ-д нэр дэвшихдээ би малчдынхаа төлөөлөл болж, тэднийхээ дуу хоолойг хүргэе гэж боддог. Мөн жирийн малчньг хүүхэд ирээдүйдээ зорилго тавиад хичээл, амжилтанд хүрч бизнесмэн, УИХ-ын гишүүн болж болдог юм гэдгийг залуучууд, эмэгтэйчүүд, охидуудад харуулахьгг зорьдог.

Би 20-тойгоосоо 31 нас хүртлээ Геодизи зураг зүйн газрын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга хийж байлаа. Малчньг хотонд өсөхдөө аав, ээжээсээ авсан бусдын итгэлийг даах тэр хүмүүжил маань нөлөөлсөн болов уу.

Тиймээс ч дөнгөж техникум төгсөөд Геодизи зураг зүйн газарт хуваарилагдаад очихдоо тэр байгууллагын намын даргын нүдэнд энийг л Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга болгочихьё доо гэж өртсөн байх гэж боддог. Би чинь арван хэдэн хүүхэдтэй айлын том нь юм шүү дээ.

Олон дүүгээ үүрч, дүүрч өсгөсөн дөө. Энэ ч бас нөлөөлсөн байх. Ингээд эвлэлийн ажилтан байж байтал нийгэм солигдож эвлэл татан буугдлаа. Зах зээл эхлэнгүүт эрт цомхотголд орсон болохоор хүссэн хүсээгүй дараагийн замаа сонгох болно шүү дээ.

Одоо эргээд харахад цомхотголд эрт орсон нь надад үр дүнгээ өгчээ. Хэрвээ улсын ажлаа үргэлжлүүлээд хийсэн бол зах зээлд орох маань оройтох байсан байх гэж боддог юм. Ингээд бусдын л адил ганзага хийгээд, гахай үүрээд явсан. Дараа нь жаахан хуримтлалтай болонгуутаа үйлчилгээний байгууллага руу орж ажилласан даа.

-Сая өнгөрсөн сонгуулиар аль ч нам ялгаагүй хамгийн хатуу учраанууд дээр эмэгтэйчүүдээ тулгасан. Ер нь улс төрд эмэгтэй хүний зам их хатуу байх юм. Та яагаад улс төрд орохоор шийдсэн юм бэ?

Би чинь ерөөсөө л арван жилд байхдаа пионерийн зөвлөлд орж, олон нийтийн ажил байнга хийдэг байлаа. Ангийн дарга гэгдэнэ. Багаасаа тийм байсан угшлаараа явсаар байгаад эвлэлийн ажилтан болчихсон.

Хүнтэй ажиллах арга барилыг арав гаруй жил Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооньг даргыг хийж байх үедээ суржээ гэж эргэж боддог. Тэнд л бусдыг түүчээлж явах зан араншинг улам идэвхжүүлж өгсөн юм шиг байгаа юм.

-Та өмнө нь Баянхонгороос УИХ-д нэр дэвшээд унаж байсан. Дахиад нэр дэвших боломж олдтол олимпийн аварга Н.Түвшинбаяртай таарчихсан. Ямар санагдаж байсан бэ?

Тухайн үед олон хүн явж явж Х.Баттулгатай өрсөлдөж магадгүй гэж хэлж байсан. Ер нь амархан тойрог гэж хаана байхав дээ. Гэхдээ тэр дундаа Өмнөговь, Баянхонгор бусдаас жаахан онцгой.

Өмнөговьд Ажнайн Д.Бат-Эрдэнэ, Баянхонгорт Х.Баттулга байх жишээтэй. Энэ хоёр жирийн хүмүүсээс онцгой хатуу нэр дэвигигчид л дээ. Бас иргэдийг дэндүү бэлэн мөнгөний сонгууль хийлгэдэг арга барилд сургачихсан.

Би сонгуулиар төрийн түшээ, төрийн түшээд нэр дэвшээд явж байгаа хүн хэн юм бэ гэдэг зөв ёс зүйг сонгогчдынхоо дунд төлөвшүүлэх юмсан гэж хичээдэг.

Унасан ч, ялсан ч нэр дэвшиж байх үедээ хэн нэгнийгээ муулж биш зөвхөн би хэн юм бэ, юу хийж чадах юм бэ гэдгээ харуулж өрсөлддөг байх юмсан гэж боддог.

Хэн нэгнийгээ муулах юм уу, хэдэн ухуупагч нартаа тэрийг тэгээд чадаад өгөөрэй гэх, мөнгө тараах байдлаар сонгуульд оролцож гишүүн болсон хойноо шударга царайлж сонгогчдынхоо өмнө сууна гэдэг ёс зүйгүй зүйл шүү дээ.

Ингээд явж байтал Н.Түвшинбаяртай тулчихсан. Н.Түвшинбаяр олимпийн аварга маань яахав инээгээд л явж байгаа сайхан залуу.

Ганцхан түүний ард хийж байгаа сонгуулийн технологи нь дандаа Х.Баттулгынх байсан. Цаагуур нь юу хийж байгааг Н.Түвшинбаяр мэдэхгүй шүү дээ.

Тэрийг тэгээд өгөөрэй, үүнийг ингээд загнаад, доромжлоорой гэдэг юм уу эсвэл мөнгө тараах энэ болгоныг Н.Түвшинбаяр хийхгүй.

Н.Түвшинбаяр зөвхөн инээгээд явж байгаа болохоос биш тэнд болж байгаа сонгуулийн технологи бүгдээрээ Х.Батгулгынх байх ойлгомжтой л доо. Гэхдээ би ард түмэндээ итгэж байсан. 2008 онд би аймгаараа бүрэн тойрч байлаа, 2012 онд ч нэр дэвшээд тойрч байсан.

Ингэхдээ би малчдын төлөөлөл шүү дээ гэдгээ дахин хэлэхийг хүссэн. 2012-2016 онд байсан УИХ-ын гишүүд, өнөөгийн гишүүд дотор яг малчны хотонд төрсөн, өссөн төлөөлөл хэд байгаа бол. Бодит амьдральгг нь мэдэхийн хувьд малчдаа төлөөлөөд, УИХ-д сууж чадна гэдгээ дахин харуулахыг хүссэн дээ.

-Та сонгуулиас хойш Н.Түвшинбаяртай уулзсан уу?

Уулзалдаагүй ээ. Би сонгуулийн маргааш өглөө нь аймаг дээр хэвлэлийн хурал хийж байлаа. Тэгэхэд миний сэтгэлд юуньг түрүүнд бууж байсан зүйл бол Н.Түвшинбаяртаа олимпод яваад амжилт гаргаад ирээсэй гэдгийг л ерөөж байсан. Тэр хүүхдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг цаашдынх нь ажил улам их амжилттай байхын ерөөлийг л дэвшүүлж байлаа.

Хэн нэг нь ялах нь ойлгомжгой л юм чинь өрсөлдөгч ч гэсэн тэр хүүхдийг хайрлаж, хүндэлж байсан. Учир нь өөрөө Баянхонгорт нэр дэвшие гэсэн чин хүсэл зорилготой байгаагүй нь ойлгомжтой байсан. Естой нөгөө ахдаа туслах гэсэн юм гэдгээрээ аргагүйн эрхэнд хүчинд автаж Баянхонгорт очиж нэр дэвшсэн.

Дараа нь УИХ-д нэр дэвшихийн тулд мэдээж тодорхой хугацаанд хэд хэдэн удаа бэлтгэл хийж байж дэвших байх аа. Тэрнээс бөхийн бэлтгэлээ хийж байгаад гэнэтхэн тийшээ очоод нэр дэвшинэ гэж байхгүй л дээ.

-Та сайхан инээгээд явж байсан гэх зэргээр яриад л өрсөлдөгчдөө их элгэмсэг байх шиг ээ.  Өрсөлдсөн хүмүүс чинь бараг нэг нэгнээ үзэж чадахаа байдаг биш билүү?

Цаашдаа ажил үйлс нь сайхан яваасай. Монголын ард түмэн бөхөд их хайртай. Бөх хүний жудаг, хүн чанараар эр хүний сайн шинжүүдийг зүйрлүүлдэг.

Энэ утгаараа үе үеийн их аваргуудаар тээгдэж ирсэн монголчуудыг бөхөд хайртай болгох тэр зан чанар, жудгийн уламжлал Н.Түвшинбаярт шингэсэн байдаг юм гэж би хардаг.

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Өргөдлийн байнгын хороонд та орсон байна лээ. Иргэдтэй арай илүү ойрхон байдаг байнгын хороод л доо. Ер нь малчдын амьдрал ахуйг дээш нь татахад цаашдаа юу санаачилж хийвэл зүгээр юм бэ?

Хамгийн түрүүнд малчны хотонд үйлдвэрлэгдэж байгаа малын гаралтай түүхин эд, бүтээгдэхүүний үнэ өсөх чухал байна. Сая УИХ-ын чуулганаар Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний хилээр гаргах гаалийн татварыг тэглэх хуулийн төсөл орж ирсэн. Түүнийг хэлэлцэхээр дэмжчихсэн байж байгаа.

Үүнийг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Манай улс зах зээп багатай, цөөхөн хүн амтай. Дээр нь боловсруулах үйлдвэрүүдийг бусад орны хэмжээнд хийж чадахгүй байна. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хилээр гаргавал үнэ нь тэр дороо өсчихдөг.

Тиймээс хилээр гаргахад авах гаалийн татварыг чөлөөлөх нь үнийг нь өсгөх нөхцөл бүрдүүлсэн бодитой алхам болно гэж харж байгаа. Дотооддоо ноолуур, арьс ширийг гаргахгүй барьчихаар үнэ нь буурчихдаг. Одоо сэрүүний улирал ирж байна. 

Сэрүүсэхээр монголчууд өвлийн идшээ бэлдэнэ. Түүюэс наана ээлжит чуулганаар дээр дурдсан хуулийг баталж амжих болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр мал их өслөө.

Махны үнийг өсгөхөд хилээр гаргах нь маш чухал. Үүнийг л Засгийн газраас сайн дэмжиж олон цэгээр хурдан гаргаасай гэж бодож байна. Бид яг хөдөөний малын маханд дуртай байдаг шүү дээ. Түүн шиг өвөрмонгол, хятад иргэд монгол малын маханд маш дуртай байгаад байгаа юм.

Гэтэл улсаас нь тогтоосон хорио цээрийн шаардлага өндөр байдаг учраас хилээр оруулахад амаргүй байдаг. Тэгэхээр Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам Хятадын холбогдох газартай хамтарч махыг хилээр гаргахыг бодлогоор дэмжиж нэлээд шуурхай ажиллаасай гэж бодож байна.

-Чуулганаар хэлэлцэж байгаа асуудлууд анхаарал татаж байгаа ийм үед сонгогчдоос тань захиж хэлж байгаа юм юу байна?

Сонгогчид мэдээж тагвар нэмүүлэхийг хүсэхгүй байна. Хөдөө орон нутагт 2.5 сая төгрөгөөс цалинтай хүн цөөхөн гэж байгаа л даа. Гэхдээ цөөхөн ч гэлээ татварыг нэмүүлэхийг ард түмэн хүсэхгүй шүү дээ. Мөн энэ үед хамгийн их хэлж ярьдаг нь оюутны сургалтын төлбөрийн асуудал байдаг.

Оюутны сургалтын төлбөрийн зээлийн сан байгуулах хуулийн төслийг боловсруулах ажил судалгааныхаа түвшинд явж байгаа. Эх үүсвэрээс эхлээд судлах ажлууд бий. Намрын чуулганаар амжаад батлагдчихвал 2017 оны намраас бодит ажил болчих болов уу гэж бодож харж байна даа.

Танай сонинд ярилцлага өгч байгаа боломжийг ашиглаад сонгогчдодоо мэнд хүргэе. УИХ-ын ээлжит бус чуулган удахгүй завсарлана. Тэгэхээр очиж сонгогчидгойгоо тойрч уулзана гэдгээ дамжуулья даа.