Ард түмний амьдрал дөрвөн жилээр хойшилж болохгүй
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Юуны өмнө Ховд аймгаас УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе. АН сөрөгхүчний байр сууринаас дөрвөн жил ажиллахаар болсон хариуцлагатай үед та гишүүн боллоо. Ажлаа хаанаас эхэлье гэж бодож байна вэ?
Өнгөрөгч дөрвөн жилд АН олон зүйл дээр бодит хөрөнгө оруулж, эдийн засгийн бодит өсөлт гарах суурийг тавьж өгсөн. Одоо үүн дээр сайн барилга барих ажлыг МАН хийх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн өсөлтийг бий болгох тал дээр анхаарал хандуулан хийсэн ажлын дүн энэ дөрвөн жилд гарна гэж бодож байна. Чингис, Самурай бондын мөнгөнөөс дөрвөн жилийн хугацаанд АН маш их ажил хийж болдгийг харуулсан. Ийм үр дүнтэй хөрөнгө оруулалт эдийн засгийг хурдацтай хөгжих түлхцийг болгоно.
Энэ удаа сөрөг хүчний хувиар ажиллах хэдий ч өнгөрсөн хугацаанд тэр дундаа АН-ын засаг барьж байх үед хийсэн ажпуудыг МАН үргэлжлүүлэн хийх өстой гэдэг байр суурин дээр байгаа. Одоо бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Нийтдээ 82 мянган өрх ипотекийн зээлийн ачаар орон сууцтай болсон.
Мөн 100 мянга орчим орон сууц эзнээ хүлээгээд зах зээл дээр байж байна. Ипотекийн зах зээлийн хүрээнд 200 гаруй мянган иргэн ажилтай орлоготой байх тэр боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр ипотекийн зээлийг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой.
Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэокүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Үүний дүнд 600 мянган малчин өрх тодорхой хэмжээний орлого өөртөө авч үлдэх тэр боломжийг бүрдүүлж байна. 500 мянгаас нэг сая төгрөгийн хүү төлдөг байсан бол одоо бүр багаар төлөх боломж бүрдсэн. Малчин өрх орлоготой болсноор өөрийн хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах боломжтой болсон. Засгийн газар үүнийг үргэлжлүүлэн хийх ёстой.
Өөр нэг зүйл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага бий. Өөрөөр хэлбэл хөдөөгийн иргэдийн хамгийн том ачаа оюутны сургалтын төлбөр байдаг. Оюутан хүүхдээ сургахын тулд жилд 6-7 сая төгрөг аав, ээжийнх нь нуруун дээр ирдэг. Үүнийг нь банкны зээл авч төлдөг бол оюутан хүүхэд нь өөрөө гол зардал болох сургалтын төлбөрөө зээл авч төлөх боломж бүрдэж байгаа юм.
Ингэснээр айл гэрийн нуруун дээр ирж буй ачаалал багасна. Хэвийн амьдраад явж байсан малчин өрх хүүхдээ оюутан болох тэр үед санхүүгийн хүндрэлд ордог байсан. Үүнийг нь Засгийн газар олж хараад “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ гурван хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг энэ дөрвөн жилд МАН-ын Засгийн газраас шаардаж ажиллах болно.
-Та өмнө Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын даргаар ажиллаж байсан. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах уу?
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар 2012 онд томилогдсон. Манай байгууллага 199 албан хаагчтай байсан. Гэсэн хэдий ч хоёр хуультай, 168 журамтай байгууллага байлаа. Улаанбаатар хотод асуудлаа шийддэг, зөвхөн дарга нар гарын үсэг зурдаг ийм байгууллага байв. Үүний дүрэм журмыг нь өөрчилснөөр 168 журмаас 85-ыг нь хүчингүй болгосноор өнөөдөр энэ байгууллага иргэдэд ойлгомжтой, үйлчилгээ нь тодорхой болсон.
Мөн өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрыг хууль эрхзүйн хүрээнд шинэчилснээр Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгосон. Дэлхий нийтийн жишгээр энэ байгууллага нь хилээр орох, гарахыг хянадаг энэ тогтолцоог АН-ын Засгийн газар хэрэгжүүлж чадсан. Тиймээс дэлхий нийтийн энэ тогтолцоог хэвийн үргэлжлэх боломжоор хангах тал дээр анхаарна.
-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялаг-дал хүлээсэн. Энэ намд зайл шгүй шинэчлэл хэрэгтэй гэдгийгярьж байна. Намын шинэчлэл хаанаас эхэлсэн нь зөв бэ?
Намын дарга гэдэг бол сонгуульд орсон дүнгээс хамаарч хариуцлагаа хүлээн огцордог. Тиймэас нам дараагийн даргаа томилох ёстой. Энэ үйл явц манай намд явагдаж байна. З.Энхболд дарга намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс шийдэгдэх байх. Мэдээж бидэнд уламжлал хэрэгтэй. Цагаан морин жилийн хувьсгалыг хийсэн ах нарын зөвлөгөө маш их хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд намын удирдлагад гарсан хүмүүсийн толхилцооноос болж намын үйл ажиллагаа явцуу хүрээнд явж ирсэн гэдэг шүүмжлэл бий.
Энэ утгаараа бид сонгуульд ялагдсан. Иргэд АН-аас залуу үеийг хүсч байна. АН одоо бол ард түмний өмнө намын нүүр царай болохуйц залуу үеийг гаргаж ирэх хэрэгтэй. Үүнийг ҮЗХ, АН-ын Их хурлаар шийдэх ёстой. Нэн даруй намын даргаа сонгож, тэр дарга маань намын гишүүнчлэл, дотоод ардчилал ротацийг хийдэг, намын дүрмийнхээ дагуу ажилладаг даргатай болоосой хэмээн хүсэн хүлээж байгаа.
-Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат гишүүнийг томилдог чуулган дээр УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан нэлээдгүй ширүүн үгсийг хэлж байгаа харагдсан. Та бол намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчмыг л яриад байсан даа?
Сонгуульд ялалт байгуулсан намын дарга тухайн намынхаа сонгуульд оруулсан мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилд хэрэгжүүлж бодит хөгжил болгох ёстой байдаг. Мөрийн хөтөлбөр нь хэрэгжиж байж ард түмэн сайхан амьдрах, улс орноо хөгжлийн зөв гарц дээр аваачих ажлыг хийх ёстой. Харамсалтай нь намын дарга УИХ-ын дарга болдог. Их хурлын дарга болж хэл амгүй байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гишгүүр байж болохгүй. Үүнд би шүүмжлэлтэй хандсан.
Ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэсэн ард түмний хүсээд байгаа зүйлийг би дамжуулсан юм. Хэн нэгэн хэлэх ёстой зүйлийг нь заавал хэлэхгүй бол өнгөрсөн дөрвөн жил АН-д тохиолдсон тэр толхилцоон МАН-ыг засаглаж байх үед бий болох вий гэдэг утгаар нь хэлсэн. Үүнээс болж ард түмний амьдрал дахин дөрвөн жилээр хойшилж болохгүй. Ялсан намын дарга нь хариуцлагаа үүрээд явдаг энэ зарчим З.Энхболд, М.Энхболд нарын үед алдагдаж байна. Цаашид ийм байдалд битгий хүрээсэй.
-Төрийн их баяр наадам болж таны төрсөн Ховд аймгийн Зэрэг сумаас Бат-Өлзий улсын харцага, Чандманиас Б.Пүрэвсайхан улсын заан цол хүртлээ. Тэгш ой тохиосон наадмаар та сайхан наадсан байлгүй дээ?
Наадам үнэхээр сайхан боллоо. Монголчууд жилдээ хоёр удаа энерги авдаг гэж боддог. Тэр энергиэрээ амьдардаг гэж ойлгодог. Цагаан сараар хамаатан садан найз нөхөд, ахмадуудтайгаа учран золгож тэр энергиэрээ хаврын хатуу тарчиг цагийг даван туулдаг. Зуны дэлгэр цагт наадмаасаа энерги авч намрын урт өдөр, өвлийн хахир хүйтнийг давдаг тийм л ард түмэн. Би чинь өөрөө “Ховд” бөхийн дэвжээний тэргүүнээр ажилладаг. Энэ албыг би гурван жил залгуулж явна. Нэг жилд нь Б.Пүрэвсайхан харцага болсон.
Дараа жил нь Батзаяа маань харцага цол хүртсэн. Энэ жилийн хувьд Ховд нутгаас маань ард түмний цаг ямагт цолоо ахиулахыг хүсэн хүлээдэг Б.Пүрэвсайхан харцага маань улсын заан цолонд хүрлээ. Миний төрсөн нутаг Зэрэг сумаас Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойгоор анх удаа улсын цолтонтой болж Бат-Өлзий маань улсын харцага цолтон боллоо. Захчин түмнийг маань баярлуулж ийм өндөр цолонд хүрсэнд нутгийн дүүдээ баяртай байгаа.
-Энэ жил Ховд аймаг Сүхбаатарын одон хүртсэн. Зэрэг сум Улсын тэргүүний сум боллоо гээд танай нутгийнханд олон баяр давхацлаа?
Манай нутгийнхан үнэхээр ажилсаг ард түмэн. Ховд аймаг 1973 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан бол 43 жилийн дараа Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Төр засаг маань Ховдынхны хийж бүтээснийг өндрөөр үнэлж шагнасан гэж ойлгож байгаа. Ийм ажилсаг ард түмний итгэлийг дааж, тэднийхээ сайн сайхны төлөө зүтгэх хүсэл эрмэлзэл байнга сэтгэлд минь байдаг.
Зэрэг сум маань Улсын тэргүүний сум болсон. Манай сум баруун таван аймгийнхаа сумд дотроос сүүлийн таван жилд үнэхээр хөгжлөөрөө илүү байсан. Сумын маань иргэд үнэхээр сэтгэл өндөр байгаа.