Намайг шалгаагүй
үн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2016.02.02

Намайг шалгаагүй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн тухай мэдээлэл түгэв.

Нийтлэлч Баабартай холбоотой байж болох талаар эх сурвалж дурджээ.

Харин энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Намайг ямар ч хуулийн байгууллага шалгасан зүйл байхгүй. Би анх удаа л сонсч байна. Харин тэр Баабарын нийтлэлийн тухайд бол судалж байж бичих хэрэгтэй. Түүний бичсэн зүйлсийг ор үндэсгүй гэж хэлнэ. Нийгмийн халамжийн сангаас гардаг мөнгийг л даатгалын сантай хамааруулж бичсэн байна билээ” гэж тайлбар өгсөн юм.