2-3 дахин хямд үнээр Монголын нүүрс экспортлогдож байна
-Энэ нь эрчим хүч, нүүрсний салбарт хямрал авчирч болзошгүй-
Монголд юмны үнэ гэрлийн хур-даар өсч байна. Цөөхөн хэдэн үйлд-вэрлэл, үйлчилгээний өртөг л хэвийн хэмжээнд байгаа аж. Түүний нэг нь нүүрс, эрчим хүчний үнэ. Нүүрс, эрчим хүчний салбар төрийн мэдлийн байгаа тулдаа л хатуу хүлээснээс гарч чадахгүй, зах зээлийн өрсөлдөөнөөс хөндий байгаа хэрэг.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг энэ салбарын үнэ, тарифын асуудлаар Эрчим хүчний зохицуулах газраас мэдээлэл авч, түүний мөрөөр авах арга хэм жээний талаар Ерөнхий сайд С.Баярт өчигдөр хандлаа.
Эрчим хүчний салбарт үнийг хатуу "барьж" байгаагаас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал тогтворгүй болж эхэлжээ. Алдагдалд ороод байгаа тухайгаа 15 компани Үнэ зохицуулах газарт мэдэгдсэн аж. Тэд эрчим хүчний үнийг зохицуулах зорилгоор нийтдээ 37.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахыг хүссэн байна. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол цахилгааны үнийг 19.2, дулааны өртгийг 38.2 хувиар нэмэх шаардлагатай болж болзошгүй гэнэ. Тийм учраас эрчим хүч, дулаан үйлдвэрлэгчид төр, засгийн удирдлагуудтай уулзаж санал солилцох хүсэлтэй байгаа юм байна. Энэ саналыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг Ерөнхий сайд С.Баярт хүргүүлжээ.
Түүний үзэж буйгаар манай улсын экспортолж байгаа нүүрс дэлхийн зах зээлийн үнээс 2-3 дахин бага үнээр гадаадынхны хэрэгцээнд очдог аж. Энэ нь эрчим хүч, дулааны үнэд хямрал авчирч магадгүй байдалд хүргэжээ. Тий-мээс нүүрсний экспортын үнэд анхаар-лаа хандуулж, зохицуулалт хийх асууд-лаар Засгийн газрын саналыг сонсох хүсэлтэй байгаагаа Д.Ганхуяг хэлжээ.