Нийт тариалангийн талбайн 72 хувь нь үржил шимийн доройтолд орсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тариалангийн тухай хуулийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Бакей “Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалантай хослохгүй. Харин эрчимжсэн мал аж, ахуй болон тариаланг хослон явуулбал бие, биеэ нөхдөг. Тариалангийн газар эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр газар тариалан эрхэлж, газар эзэмшихийг хориглохоор болсон байна. Энэ нь хэр оновчтой зүйл заалт вэ. Тариалангийн газар эрчимжсэн мал аж ахуйн газар эзэмшүүлэхгүй бол эрчимжсэн мал аж ахуй ч хөгжихгүй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Тариалангийн талбай руу мал оруулах асуудал олон жил хурцаар яригдаж байна. Энэ талаар тариалангийн тухай хуулинд хэр оновчтой зүйл, заалтыг оруулсан бэ. Хэн торгох нь ч тодорхой биш байна.
Агрохими,агрофизикийн шинжилгээг таван жил тутамд хийнэ гэж заасан. Энэ хугацаа бол бага хугацаа. Яагаад гэвэл таван жилд 2-3 удаа л тариалдаг. ААН-үүд өөрсдийн зардлаар шинжилгээ хийх нь төвөгтэй. Тиймээс амьдралаас хол хөндий хууль болох гээд байна”.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Олон асуудлыг зөв шийдвэрлэсэн байдлаар уг хуулинд тусгажээ. Гэвч боловсруулсан хуулийн заалтууд, хууль боловсруулах шаардлага, үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Тариалангийн хөрсний элэгдэл тариалангийн бүс нутгуудад гамшгийн байдалд хүрсэн. Мал их өсч, бэлчээрийн хомсдолд орон, бэлчээр их талхлагдаж байна. Судалгаагаар тариалангийн талбайн 72 хувь буюу 470 орчим мянган га талбай үржил шимийн доройтолд орсон нь тогтоогдсон.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.