УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2016.01.26

Их өрийн үлдэгдлийг 30 хоногт багтаан төлнө

МУ-ын их өр бол ОХУ-аас 1947-1992 оны хооронд социлизмийг байгуулахын төлөө авсан зээл тусламж болох 11.4 тэрбум рублийн өр юм.

Энэ мөнгөөр МУ төмөр зам барьж, цахилгаан дамжуулах шугам барьж, дулааны станц уурхайгаа ашиглаж сургууль, цэцэрлэг, үйлдвэр, орон сууц гэх мэт томоохон бүтээн байгуулалтыг хийсэн байдаг. Харин 2000-2004 онд МУ-ын Ерөнхий сайд Н.Энхбаярын засгийн газрын үед энэ өрийг тэглэж байтал МУ, ОХУ-тай хамтран эзэмшдэг МонголРосЦветментийн 170 гаруй сая ам.долларын өрийг үлдээж үүнийг Сү.Батболдын засгийн газрын үед шийдэх үлдээд байсан юм.

Харин ОХУ-ын төрийн ДУМ-ын энэ сарын 22-ны хуралдаанаар МУ-аас ОХУ-д төлөх санхүүгийн өрийг чөлөөлөх тухай ОХУ, МУ-ын хоорондын хэлэлцээрийг хийж анхны хэлэлцээрээр 174.2 сая ам.долларын 97.8 хувийг чөлөөлөх тухай тусгаж хугацаа хэтэрсэн гэж үзжээ. Ирэх 29-ны өдрийн хуралдаанаар 97.8 хувийн өрийг чөлөөлөх шийдвэр гаргавал үлдсэн 2.2 хувь буюу 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор багтаан төлөх юм байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Миний ойлгож байгаагаар 11.4 тэрбум рубль буюу улс төрийн шалтгаантай үүссэн өрийг харилцан ойлголцолд хүрч 98 хувийг тэглэсэн. Үүнийг ОХУ-ын парламентаар баталгаажуулж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....