Д.Ганхуяг: Хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ
2008.12.31

Д.Ганхуяг: Хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэгдсэн чуулганд оруулж хэлэлцэхээр Эдийн засгийн байнгын хорооны гишүүд санал нэгджээ.  Ээлжит бус чуулган зарласан боловч хэлэлцүүлэгт орохоосоо өмнө завсарлага авахад хүргэсэн төслийг гишүүд юу гэж үзсэн талаар тус байнгын хорооны дарга Д.Ганхуягаас тодруулаа.

-УИХ-д суудалтай намуудын бүлэг зөвлөлөөс гарсан ажлын хэсгийнхэн зарчмын хувьд санал нэгдсэн байна. Ээлжит бус чуулганд өргөн барьсан хуулийн төслөө цаашид хэлэлцэх эсэхээр хураагаад энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байгаа. Стратегийн орд газар улсын болон Монголын талын эзэмших хөрөнгө 51 буюу түүнээс дээш хувийг Монголын төр гэж байсныг АН-ын зөвлөлийн зүгээс "төр, иргэн" гэж нэмсэн байгаа.
Мөн,баяжмал Гадагшаа гаргах тохиолдолд Монгол Улсад түүнийг боловсруулах аж ахуйн нэгж байвал түүнд нийлүүлэх гэсэн үндэсний үйлдвэрээ дэмжсэн саналаас гадна, байгаль орчин, орон нутгийн хөгжлийг дэмжих тухай саналууд нэмж орсон байгаа юм гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.