Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал батлагдлаа
Авто замын тухай хууль нь 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсанаас хойш бусад хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор нийт 8 удаа /хамгийн сүүлд 2014 онд/ нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн өөрчлөлт орж тус хуулийг одоо байгаагаар дагаж мөрдөхөд дутагдалтай, хуулийн зохицуулалт хуучирсан, хуулиар зохицуулах харилцаанд өөрчлөлт орохоор байгаа тул хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн зохицуулах харилцааг шинээр томьёолох шаардлага бий болж байна. Түүнчлэн салбарын хөгжлийн хэрэгцээ, шаардлага, цаашдын чиг хандлага нь тус хуулиас нэмэлт, шинэ зохицуулалтуудыг шаардаж байна.
Иймд Зам, тээврийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг "Авто замын тухай хууль"-д шинэчилсэн найруулага оруулахаар ажиллаж байна.
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг өнөөдөр Засгийн газрын 2015 оны 10-р сарын 19-ний өдрийн хуралдаанаар батлууллаа.
Ажлын хэсгийн хамт олонд амжилт хүсье. Одоо замчид бид авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгч хамтран ажиллахыг уриалж байна.
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО