УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.10.06

С.Баярцогт миний шаардлагыг биелүүлбэл өргөдлөө буцааж авах байсан

ЗГХЭГ-ын дарга Сайд С.Баярцогт өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гаргасан мэдээлэлд хариу тайлбар хийсэнтэй холбоотой тодруулга мэдээлэл авхаар студид УИХ-ын гишүүн О.Баасанхүүг урьлаа.

Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.

Өнөөдөр таны босгосон асуудалд дуншиж байж хариу тайлбар хийлээ.  Таны хүлээсэн хангалттай хариу болж чадав уу?

-Үгүй энэ 9-р сарын 6-ны өдөр өргөн барьсан гэх мэт үгэн дээр тоглоод байна. 9-р сарын 4 юм байна л даа. Үүнийг харуулаад өгөхгүй юу. Тэр нь амралтын өдөр биш байна. Мөн засгийн газрын 357 тоот тогтоолыг 9-р сарын 7-ны өдөр гаргасан юм байна. Уг нь бол надад тэр мөнгө өгсөн эсэх нь сонин биш. Миний өргөн барьсан асуудал бол ёс зүйн шаардлага, Өргөдлийн  байнгын хорооны ажлыг хийгээчээ гэсэн зүйл байгаа.

Гэтэл Ц.Нямдорж гишүүний хувьд 330 гаруй сая төгрөг төсвөөс гарах болчихлоо гэсэн мэдээлэл гарсан. Бодоод байх нээ анхаармаар юм байна. Миний хувьд үндэслэлдээ анхаараад энэ мөнгийг тоогоогүй.  Яагаад энэ хүн 9-р сарын 8-нд өргөн барьсан гэж яриад байгаа вэ гэхээр манай хүн 9-р сарын 7-нд сангийн сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга гэх мэт гурав, дөрвөн алба хашиж байсан.

9-р сарын 8-ны өдөр нь Сангийн сайд томилогдсон. Яг урьд өдөр нь ийм тогтоол гаргасан. Энэ бол ерөнхийлөгч зарлиг гаргахдаа 2017-01-13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойг тэмдэглэ гэсэн зарлиг гаргасан учир засгийн газрын нөөц хөрөнгөөс мөнгө гаргасан. Гэхдээ 2016 оны төсөвт тусгаж болно шүү дээ. Иймэрхүү зүйл маш их байгаа.

Ерөнхийдөө хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй мэдээлэл явсан. Миний хувьд өнөөдрийн тайлбараар хүсээд байсан хариултаа авч чадав уу?

- Энэ их нарийн юм. Энэ он саруудад юу болсныг хармаар юм билээ. Иргэн 12-сарын 8-ны өдөр өргөдөл өгсөн. 12-р сарын 26-ны өдөр хариу өгөх ёстой байтал 1-р сарын 19-д хариу өгсөн. Уг нь 14 хоногын дотор хариу өгөх ёстой. 2015оны 3-р сард гомдол гаргасан. Уг нь сарын дотор гомдол гаргасан. Таван сарын 6-д хариу өгсөн. 4-р сарын 26-д өргөдлийн байнгын хороонд төрийн албан хаагчдын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн байсан.

Нөхдүүд С.Баярцогтыг буруутгаад эхлэнгүүд галт тэргээ ширүүсгэсэн гэж үзэж байгаа. 6-р сарын 30-д цэцээс тогтоолыг засгийн газраас тайлбар ирүүлэх бичиг ирүүлсэн. Үндсэн хуулийн цэц Засгийн газраас тайлбар авах ёсгүй. Энэ нь ямар учиртай бэ?. Тэгээд 8-р сарын 12-д хариу өгсөн. Учир нь би 8-р сарын 6-д засгийн газрын сайд С.Баярцогтыг огцоруулна гэж мэдэгдсэн юм. Тэгэнгүүт нөхдүүд огцоруулж болохгүй гэсэн байдлаар нэг сайдыг огцоруулж болохгүй гэсэн тайлбар өгч байгаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....