Ч.Сайханбилэг 33 дугаар сургуульд, Л.Гантөмөр 31 дүгээр сургуульд очно
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.09.01

Ч.Сайханбилэг 33 дугаар сургуульд, Л.Гантөмөр 31 дүгээр сургуульд очно

Өнөөдөр есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заах бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд 08.00 цагт оролцох хуваарьтай байна.
 
Мөн тэрээр 11.40 цагаас Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд очих аж.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн хичээлийн шинэ жилийн баярт мэндчилгээ дэвшүүлэн оролцоно.