Шинэ хуулиар явган зорчигчийг 9600-аас эхлэн торгоно
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.07.17

Шинэ хуулиар явган зорчигчийг 9600-аас эхлэн торгоно

Хууль зүйн байнгын хороо УИХ-ын Хаврын чуулганаар хийсэн ажлуудынхаа талаар тайлагналаа. Тус байнгын хороо чуулганы үеэр бие даасан зургаан хуулийн төслийг батлуулжээ. Үүнд:

Хууль тогтоомжийн тухай хууль

Шүүх байгуулах тухай

Захиргааны ерөнхий хууль

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай

Галын аюулгүй байдлын тухай

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиудыг батлуулсан аж. Онцлох зүйл гэвээс манай улс азидаа Захиргааны ерөнхий хуультай хоёр дах орон болсон гэдгийг байнгын хорооны дарга хэллээ.

Бидний Тайвань улс ордог байна. Түүнчлэн Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа гаргаснаа танилцууллаа. Үүнд Цагдаагийн албаны тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Казиногийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүд тэргүүн эгнээнд байгаа аж.

Ингээд сэтгүүлчдийн зарим асуултад байнгын хорооны дарга Д.Ганбат хариуллаа.

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт долоон сарын 1-ээс хүчингүй болсон. Тэгэхээр аймаг болон дүүрэг дундын шүүхүүд хэрхэн ажиллах вэ. Эсвэл давж заалдах шүүх нь явуулын шүүх болж байна гэсэн үг үү ?

Шүүх байгуулах тухай хууль болон Үндсэн хуулийн цэцийн үзэж байгаагаар шүүх орон нутгийн засаг захиргааны нэгж гэсэн заалт нь хэрэгжихгүй байна гэсэн. Үүний дагуу тойргын шүүхүүд буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн шүүх гэсэн нэртэй байгаа.

Давж заалдах шүүх нь засаг захиргааны нэгжийнхээ дагуу гурван аймгийн голд тойргоор байсан. Энэ нь иргэдээс дэндүү хол байна, нөгөөтэйгүүр давж заалдах шатанд хэргүүд цөөхөн байдаг. Тиймээс хоёр долоо хоногт нэг удаа тухайн аймагт тухайн шүүхийн шүүгч нь томилолтоор ажиллаад хэргийг нь шийдэх байдлаар зохицуулагдаж байгаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар явган зорчигчийг торгоно гэсэн. Энэ нь хир хэмжээний мөнгөөр торгох вэ ?

Хуулийн тухайд 9-р сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Арван наснаас доош эцэг эх буюу харгалзан хамгаалагч заавал хөтөлж явах ёстой. Хэрвээ гарцгүй газраар явган зорчигч гарсан бол 9600-аас эхлэн торгож хоёр талууд хариуцлага хүлээнэ гэсэн үг. Орон нутагт бол Засаг дарга нь зохион байгуулна.

Намрын чуулган эхлэхэд танай байнгын хорооноос хамгийн түрүүнд ямар хуулиудыг хэлэлцэх вэ ?

Мэдээж Эрүүгийн болон Зөрчлийн хуулиуд нэн тэргүүнд байгаа. Энэ хоёр хуулийн хэлэлцүүлгүүдийг хийж дуусаад батлахад бэлэн болгочихсон. УИХ болон нам бүлгүүдийн саналыг аваад хэд хэдэн заалтуудыг өөрчилсөн. Тухайлбал хуулийн этгээдийг торгох болон эрүү үүсгэх заалт.

Үүнд эрүү үүсгэх 40 орчим заалт байсныг 20 орчим болгож багасгасан. Түүнчлэн засгийн газраас өргөн барьсан торгох заалтад 13 төгрөг байсныг ажлын хэсэг ажлаад 400-800 сая төгрөг болгосон. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулиудыг ахиж нягталж үзэхийг УИХ-ын даргаас чиглэл өгсөн.