УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.06.25

Тэтгэврийг төсвийн орлогын боломжийн хүрээнд нэмнэ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “ Түмний үг төрд нь нэвтрүүлэг”-т оролцож иргэдийн асуултанд хариулт өглөө.

Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлмээр байна. Тэтгэврийн насыг уртасгана гэдэг ямар учиртай юм бэ ?

Долларын хашш өссөнөөс болоод Монгол банкны гадаад валютын нөөц хамгийн багадаа гурван долоо хоног байх шаардлагатай боловч  багассан. Мөн 2012 оны сонгуулийн үеэр  гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гаргасан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлж байна гээд нийт тусгай зөвшөөрлийн 40 хувийг хүчингүй болгочихсон.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн орлого сайнгүй байгаа. Тэтгэврийг боломжоороо энэ онд нэмэх шийдвэр гаргасан. Төсвийн орлогын боломжийн хүрээнд л .

Танай нам яагаад МАН-тай нэгдсэн юм бэ ?

УИХ-д АН олонхи болоогүй. Шийдлийн Засгийн газар байгуулагдсан. УИХ-ын үйл ажиллагааг ерөөсөө явуулаагүй. Улс орны эрх ашгийг бодоод мөн Н.Алтанхуягийн Засгийн газар УИХ-аас дэмжлэг авах боломжгүй болсон. Засгийн газар дэмжлэг авч чадалгүй удвал улс орны үйл ажиллагаа илүү хүндрэхээр байсан.

                              Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү