Хүнсний бүтээгдэхүүний 50 хувийг эх орондоо үйлдвэрлэж байна
2015.05.26

Хүнсний бүтээгдэхүүний 50 хувийг эх орондоо үйлдвэрлэж байна

”Эх орны хүнс-Эрүүл хүнс” үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөг Эрх чөлөөний талбайд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш явагдана.

Энд зөвхөн дотооддын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр иргэдэд худалдахаас гадна  үйлдвэрүүд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ ямар шат дамжлагаар, ямар технилогоор үйлдвэрлэдэг вэ гэдгээ хэрэглэгчдэд дэлгэрэнгүй танилцуулж байгаа юм. 

Мөн мэргэжлийн хяналтын байцаагчид эрүүл органик бүтээгдэхүүнийг хэрхэн ялгаж, салгаж таних вэ зэрэг зөвлөмжүүдийг иргэдэд өгнө.  Сүүлийн таван жилд манай хүнсний дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг албаныхан тодотголоо. 

Барагцаа тоогоор дотоодын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний 50 хувийг эх орны үйлдвэрүүд хангадаг болжээ. Удахгүй органик хүнсийн тухай хуулийн төслийг салбарын яамнаас нь УИХ-д өргөн барих юм. Иймээс дээрх гурван өдөр үргэлжлэх энэ өдөрлөгийн үеэр органик хүнсний тухай иргэдийн санаа бодлыг сонсч, тус хуулийн төсөлдөө саналыг нь тусгахаар төлөвлөжээ.