М.Энхболд: Нөөцийн өвс, тэжээлийг хүргүүлнэ
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд
2010.01.07

М.Энхболд: Нөөцийн өвс, тэжээлийг хүргүүлнэ

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдоос өвөлжилтийн байдлыг тодрууллаа.

-Баруун аймгуудад өвөлжилт хүндэрч, гамшгийн хэмжээнд хүрсэн талаар мэдээлж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Ер нь энэ жилийн мал өвөлжилтийн байдал улс орон даяар нэлээн хүндрэх байдалтай болчихлоо. Цасны зузаан баруун бүс нутагт дунджаар 60, төвийн болон зүүн бүс нутагт 25-30 орчим см байна.

-Засгийн газраас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Засгийн газар 367 дугаар тогтоол өнгөрөгч сарын эхээр гаргасан. Үүний хүрээнд  ээлж дараалан арга хэмжээ авч үндсэндээ дууслаа. Он гарсаар баруун таван аймгийн удирдлагуудтай холбоотой ажиллаж байна. Аймгуудаас мэдээлэл авч ойрын үед Улсын онцгой комиссыг хуралдуулан ямар арга хэмжээ авах талаар ярилцана. Улсын нөөцийн өвс, тэжээлийн гуравны нэг нь үндсэндээ худалдаалагдсан. Одоо нөөцийн өвс, тэжээлийг хүргэж өгөх арга хэмжээ авах ёстой гэж бодож байна.

-Өвс, тэжээл ямар үнэтэй байгаа вэ?

-Өвс, тэжээлийн үнэ бүс бүсээрээ өөр байгаа. Тухайлбал, төвийн бүсэд өвс нэг боодол нь 2500-3000, хорголжин тэжээл 8800, хивэг 4400 орчим төгрөгөөр худалдаалж байна. Тээврийн зардалтай холбоотойгоор алслагдсан бүсэд энэ үнэ нэмэгдэж байгаа. Энэ жилийн хувьд зээлээр олгох асуудал яригдаагүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.