Дөрвөн чиглэлийн автозамыг концессын гэрээгээр барина
"Зам"
2015.02.26

Дөрвөн чиглэлийн автозамыг концессын гэрээгээр барина

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим чиглэлийн автозамын ажлыг концессоор гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Тухайлбал, Алтай -Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай автозам, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн автозамын төсгөлийг холбох 112.7 км хатуу хучилттай автозамын төсөл болон Сонгино сум - Хяргас нуурын чиглэлд 135.5 км хатуу хучилттай автозам барих төслүүдэд концесс байгуулахаар болсон байна.

Энэ дагуу дээрх замуудын төсөлд зарцуулах хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухай жилийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгажээ.Дээрх чиглэлийн автозамын бүтээн байгуулалтууд ирэх дөрөвдүгээр сараас эхлэх юм