Сүүлийн 25 жилд бариагүй эмнэлэг үүдээ нээв
Баянгол дүүрэг шинэ эмнэлэгтэй боллоо
2014.10.17

Сүүлийн 25 жилд бариагүй эмнэлэг үүдээ нээв

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн шинэ цогцолбороо өчигдөр нээлээ.

7,7 тэрбум гаруй  төгрөгөөр боссон уг цогцолбор эрүүл мэндийн салбарт ойрын 25 жилд хийгээгүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болсон агаад Баянгол орчин үеийн барилга, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий эмнэлэгтэй анхны дүүрэг болов. “Гангар инвест” компани уг барилгыг барьжээ.

Эрүүл мэндийн шинэ төв өдөрт 700 орчим иргэнд үйлчлэх хүчин чадалтай. Мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн таван ортой тасаг шинээр нээж, эмчилгээ, үйлчилгээнийхээ нэр, төрлийг 2-3 дахин олшруулсан аж. Ингэснээр “Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчин бүрдэж, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой боллоо” гэж тус эмнэлгийнхэн онцолж байна.

Шинэ барилга есөн давхар. Нэгдүгээр давхартаа хүлээн авах, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлнэ. 24 дүгээр давхарт нь амбулатори, тав, зургадугаар давхарт нь нэгдсэн эмнэлэг, түүнээс дээш давхруудад нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх тасаг болон захиргаа, аж ахуй байрлах аж. Өмнө нь 60 ортой байсан бол өдгөө 100 ортой болсон. Нөөц боломжоо ашиглавал 50 ор нэмж гаргах боломжтой. Мөн 240 эмч, ажилтантай байсан бол шинэ байранд орсноор 60-70 ажлын байр нэмж, 300 гаруй ажилтантай болсон байна.

Тус төв дүүргийнхээ 23 хорооны 196.389 хүнд үйлчилгээ үзүүлэхдээ “Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шударга, тэгш, .хүртээмжтэй, чанартай, чирэгдэлгүй шуурхай үзүүлэх” зорилго тавьжээ. Төвийн дарга Ө.Батжаргал “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн суурийг долоон жилийн өмнө тавьсан ч ажил эхлэлгүй өнгөрсөн онтой золгосон.

Манай дүүргээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон ЭМЯ-ныхны ачаар энэ байрыг ашиглалтад орууллаа. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөл сайжирснаас гадна эрүүл мэнднйн тусламж, үйлчилгээг өмнөхөөсөө 2-3 дахин хурдан үзүүлнэ. Манайх багагүй ачаалалтай. Бид нэг хүнд ойролцоогоор 3747 минутад тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол өдгөө олон улсын стандартын дагуу 20-25, яаралтай тусламжийг 17 минутад үзүүлэх зорилготой ажиллаж байна. Тийм боломж ч бүрдлээ.

Яаралтай тусламжийг 17 минутад үзүүлэх зорилготой ажиллаж байна

Тоног төхөөрөмжөө 2008 оноос Эрүүл мэндийн яамтай хамтран шат дараалан шинэчилсэн. Өнгөрсөн онд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт 372 сая төгрөгнйн тоног төхөөрөмж суурилуулсан. ЭМЯ сарын өмнө 124 сая төгрөгийн өртөгтэй, лабораторийн долоон төрлийн тоног төхөөрөмж өгсөн. Мөн БНСУ- ын хамгийн сүүлийн үеийн аппаратууд авснаар анхан болон хоёр дахь шатны тусламжийг найдвартай үзүүлэх болсон” гэв.