Д.Баярсайхан: Улсын төсвийн 3.1 хувийг халамжийн мөнгөнд зарцуулж байсан бол одоо 500 тэрбумыг зарцуулж байна
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан
2014.08.15

Д.Баярсайхан: Улсын төсвийн 3.1 хувийг халамжийн мөнгөнд зарцуулж байсан бол одоо 500 тэрбумыг зарцуулж байна

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг урьж ярилцлаа.

-Манай улс халамжийг хэт хавтгайруулсан гэж шүүм­жилдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? 

-Ийм шүүмжлэлтэй олон таа­ралдаж байсан юм байна. 2008 оны сонгуулиас хойш улс тө­рийн намуудын сонгуулийн ам­лалттай холбоотойгоор ха­ламжийг хэт хавтгайруулсан гэд­гийг олон улсын байгууллага, судлаачид, иргэд, зарим төрийн түшээд шүүмжилдэг байсан.

Энэ нь уул уурхайн баялгийг  ард түмэндээ тэгш хуваарилж буй улс төрийн шийдвэр буюу сонгуулийн амлалт байсан.

Тухайн үед уул уурхайн баялаг байнга ундарч байх юм шиг сэтгэж, ямар ч тооцоо судалгаа гаргахгүй амлалт өгсөн. Ин­гэж болохгүй ээ гэж хэвлэл мэ­дээлэл, олон нийт маш их шүүм­жилдэг байлаа. Гэхдээ үүнийг дэмж­дэг хэсэг бүлэг ч байсан нь нууц биш.

Учир нь Монгол Улсын иргэн бүрт өгч байсан 21 мянган төгрөг амьдрал ахуйд нь тус нэмэр болж байгаа гэ­дэг утгаар  дэмждэг хэсэг бай­сан. 

Тухайн үед нийгмийн халам­жаас иргэдэд үзүүлдэг 68 нэр төр­лийн үйлчилгээний мөнгийг нэмсэн гээд эдгээрийн нийлбэр дүнгээр том хавтгай дээр авч үзэхэд улсын төсөвт ихээхэн дарамт учруулсан. Тиймээс ч хавтгайруулсан халамж нь ул­сын ирээдүйн хөгжилд саад бол­сон гэж хэлэх хүн олон бий шүү. Яагаад гэвэл, тухайн үед тавьсан өрийг одоо ч төлж ча­даагүй нүүрсээрээ эргүүлэн төлж байна.

-Халамжийн мөнгө авах шаард­лагагүй хүмүүс халамж авдаг, ер нь тогтолцоо нь өөрөө буруу яваад байна гэ­дэг. Энэ талаар хэр их санал гом­дол ирдэг вэ? 

-Халамжийн мөнгө авах шаард­лагагүй хүмүүст зүгээр мөн­гө өгч байхаар төрөөс зайлш­гүй харж хандах ёстой буюу зорилтот бүлэгтээ дорви­той­хон өгөх ёстой гэдэг шүүмж­лэл маш их ирдэг.

Ши­нэч­­лэлийн Засгийн газар гарч ирээд мөрийн хөтөлбөртөө хавт­гайрсан халамжийг цэг­цэлнэ, зөв гольдиролд нь оруул­на, халамжийг зайлшгүй шаард­лагатай зорилтот бүлгүүдэд чиг­лүүлнэ гэж тусгасан. Зас­гийн газрын батлагдсан мөрийн хө­төлбөрийг харвал тийм олон зүйл байхгүй оновчтой 2-3 зүйл байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэгт чиглэнэ гэдэг бол нэлээд их цаг хугацаа, улс төрийн шийдэл, системтэй ажил­­лахыг шаардсан том зо­рил­го юм. Энэ хүрээнд шинэч­лэ­лийн Засгийн газар ажлуудаа хийгээд эхэлчихсэн.

Халамжийн сал­барт шинэчлэл хийх үүднээс су­далгааныхаа аргыг Монголын нөхцөлд ойртуулан өрхийн амь­жиргааны төвшинг тогтоох су­далгаа хийсэн.

Тухайлбал, хүн бү­хэнд олгож байсан мөн­гийг зог­соосон. Гэхдээ 21 мян­ган төг­рөгөөр амьдралаа зал­гуулж бай­сан хэсэг бүлгийн амьд­рал хэцүүхэн болж эхэлсэн учраас энэ зорилтот бүлгээ яах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарсан. Тиймээс яг халамж хэрэгтэй байгаа зорилтот бүл­гээ тодорхойлох гэж багагүй ху­гацаа авлаа. Мэдээж алдаа оноо их байлаа. 

Тухайлбал, аргач­лал, судалгаа хийх цаг хугацаа хү­ний нөөцийн асуудал, зохион бай­гуулалтын алдаанууд гарч бай­сан учир халамж хүрэх хүн­дээ хүрэхгүй байсан.

Санал гом­дол ч их ирсэн. Өмнөх Засгийн газрын үеэс эхэлсэн хүнсний эрхийн бичиг гэхэд л баян, танил талтай буюу ту­хайн хорооны Засаг даргыг та­них хүмүүс аваад байна гэдэг асуу­дал их гардаг байлаа. Хаана л уулзалт болно тэнд энэ асуудлыг ярьдаг байсан. Тий­мээс ч бид халамжийн сал­барт шинэчлэл хийх үүднээс су­далгааныхаа аргыг Монголын нөхцөлд ойртуулан өрхийн амь­жиргааны төвшинг тогтоох су­далгаа хийсэн. 

-Өрхийн амьжиргааны төв­шин тогтоох судалгаа ха­лам­жийн салбарын шинэч­лэ­лийн үндэс суурь болж ча­даж байгаа юу?

-Нийгмийн халамжийн сал­барт халамж зайлшгүй шаардла­гатай гэж тодорхойлогдсон ир­гэдэд л хэрэгцээтэй бай­гаа үйлчилгээг нь хүргэх зо­рил­го бүхий зорилтот бү­лэгт чиглэгдсэн нийгмийн ха­лам­жийн үйлчилгээг бий болго­хоор зорьж байгаа. Тиймээс ч бид шинэчлэлийг хийх гол үнд­сэн суурь болгож өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Мон­гол Улсын нийт өрх, хүн амыг хамарсан өрхийн амьжиргааны төв­шинг тодорхойлох судалгааг хийлээ. 

Судалгааг хийхдээ амьд­ралд нэлээд ойртуулж гадны хэт хуулбарласан зүйлсийг  өөр­чилж Монголын хөрсөнд таар­сан аргачлал боловсруулсан юм. Бүх айлаар орохыг зорьж, нийт өрхийн 93 хувийг хамарч чад­лаа. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын амьжиргааных нь төв­шингээр хамгийн ядуугаас хам­гийн баян хүртэл эрэмбэлэн мэ­­дээллийн нэгдсэн санд оруулж, тэрхүү мэдээллийн сан­гаас таван хувийн шугам та­таад босго шугамнаас доо­шоо орсон буюу хамгийн ядуу гэж тодорхойлогдсон өрх, хүнд амд зориулсан оновч­той үйлчилгээнүүдийг хүр­гэх бо­ломжийг бүрдүүлж чад­сан. 

Тухайлбал, хүнсний эр­хийн бичиг олгож байна. Ту­­хайн өрхийн том хүнд 10000, хүүхдэд 5000 төгрөгөөр тоо­цож сар бүр олгож эхэллээ. Энэ нь судалгаагаар тогтоосон нийгмийн зорилтот бүлэгт хүргэх наад захын үйлчилгээгээ аль хэдийнэ эхэлчихсэн гэсэн үг. Эдийн засаг хямралтай, төсөв хүнд байгаа ч цааш нь тэлэх, өргөжүүлэх зүйл олон байна. Мэдээллийн нэгдсэн сангийн 5-10, 10-15 хувийн өрх айлд давхардсан бус яг тохирсон  үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа. 

-Хүн амынхаа зорилтот хэс­гийг тодорхойлж чадсан юм чинь тэдгээр иргэдэд чиг­лэсэн ажлуудыг хийж эх­лэх шаардлагатай байх?

-Судалгаанд үндэслэж бид архинд донтох өвчтэй, орон гэргүй, хорих ангиас суллагд­сан, тэнэмэл гэгддэг иргэдэд зо­риулсан түр хоноглох байраар хүйтний улиралд хангаж байна.

Тэдгээр иргэдийг осгож амиа алдахаас сэргийлж хоноглох бай­раар хангах хүнсний дутаг­далд оруулахгүй тулд өдөрт ядаж нэг удаа халуун хоол өгч байгаа. Энэ мэтээр цаашид бий болгох олон үйлчилгээнүүдийг хийхийн тулд эрх зүйн өөрчлөлт хийж, тохирсон стандартуудыг гаргах шаардлагатай байгаа юм. 

Энэ ажлын хүрээнд манайхаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Түүнчлэн судалгаа хий­гээгүй байхад Хүнсний эр­хийн бичгийн асуудал маш их яригд­даг байсан. Гэтэл одоо тийм өр­гөдөл гомдол бараг байхгүй болж, хөдөө орон нутагт ч энэ талын санал гомдол гарах­гүй байгаа нь нэг том ололт. 

Учир нь хүнсний эрхийн бичиг хэн авахыг хэн нэгэн ал­бан тушаалтан шийдэхгүй бол­чихсон. Мэдээллийн сангаас тус­гай программаар шийдэж бай­гаа учир ямар нэгэн асуудал үүсэх­гүй эрхийн бичиг ямар нэ­гэн арын хаалга байхгүй яг очих ёс­той хүндээ хүрч байгаа гэсэн үг. Харин өрхийн амьжиргааны төв­шин тогтоох судалгаа хийх хугацаанд эзгүй байсан буюу бичиг баримтын зөрчилтэй байсан учир одоо хамруулаад өгөөч гэсэн л цөөхөн өргөдөл гомдол ирж байна.

-Бүх хүүхдэд бэлэн мөнгө өгч байгаа нь зөв гэж боддог уу. Хүүхдүүд халамжийн мөн­гө авах зорилтот бүлэг мөн үү?

-Нийгмийн халамжийн зах зээлд тулгуурласан хандлагын дагуу хэрэгцээ хаана байна түүнд зориулсан төрийн бод­лого, үйлчилгээ очих ёстой.

Тэр зарчмаар хэрэгжүүлэх арга хэл­бэр, механизмыг өөрчилж Хүүхдийн мөнгөний хөтөлбөр болгон олон улсад хэрэгжүүлдэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлж байгаа. Аливаа улс орны хувьд ирээдүйн баялаг бүтээх, нийгмийн гол хөдөлгөгч хүчээ эхнээс нь зөв бэлтгэх, хүүхдийн ирээдүйн сурах, хөгжих үйл явцад нь дэмжлэг болох зо­рилгоор төрөөс бодлогоор дэм­жиж хөрөнгө оруулалт хийдэг нийт­лэг жишиг байдаг. 

Аливаа улс орны хувьд ирээдүйн баялаг бүтээх, нийгмийн гол хөдөлгөгч хүчээ эхнээс нь зөв бэлтгэх, хүүхдийн ирээдүйн сурах, хөгжих үйл явцад нь дэмжлэг болох зо­рилгоор төрөөс бодлогоор дэм­жиж хөрөнгө оруулалт хийдэг нийт­лэг жишиг байдаг.

Тиймээс халамжаас арай ангид авч үзэх ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл, гэр бүл, төрөлтийг дэмжсэн, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хуримтлалыг дэмжсэн гээд 5-6 бодлого агуулсан хөтөлбөр. Тэгээд ч хүүхэд бүрт сар болгон мөнгөн тэтгэмж өгөх санаачилгад дургүйцэж байгаа эцэг, эх байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бидний сар тутмын санхүүгийн тайлангаас харахад хүүхдийн мөнгө авч бай­гаа манай улсын нийт 950 гаруй мянган хүүхдийн 60 гаруй орчим нь хүүхдийн мөн­гөө шууд хадгаламж руу шил­жүүлэн өрх бүр хүүхэддээ мөн­гөн хадгаламж бий болгож бай­гаа. 

Банкны активд ч эерэг нө­лөө үзүүлж байгаа гэж бодож байна. Мөн тус хөтөлбөрийн үр дүнд  манай улсын хүүхдийн ирээдүйн боловсролдоо хийх хөрөнгө оруулалтын баталгааг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн бага орлоготой ядуу өрхүүдийн хувьд хүүхдийнхээ өдөр тутмын сурч боловсрох, хангалттай хоол хүнсээр хангах хэрэгцээг нь бүрдүүлэхэд ихээхэн дэмж­лэг болж байгааг нь манай хий­сэн судалгааны дүнгээр бат­лагдаж байгаа. Тэгээд ч хүнгүйгээр төр, улс гэж байхгүй. Тиймээс хүн рүү чиглэсэн бодлого Монголд нэн хэрэгтэй. Монголчууд цөөхөн хүн амтай шүү дээ.  

-Зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй өөр нэг зорилтот бүлэг бол үндэсний цөөнхүүд юм шиг санагддаг. Тэдгээр иргэдэд анхаарал тавьж, тодорхой бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юу?

-Уламжлалт буюу хуучин мөрдөж байсан Нийгмийн халамжийн хуулийн дагуу уг асуудлын хүрээнд бодлого хэрэгжилт учир дутагдалтай байсан. Бид шинэчлэлийн хүрээнд энэ асуудалд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний цөөнх болсон Хөвсгөл аймгийн цаатан иргэд маш хэцүү байдалд орсон учир тэдний асуудлыг тусгайлан авч үзээд 94 өрхийн 339 цаатан иргэнд нийгмийн халамжийн тэтгэмж сар бүр олгож эхэлсэн. 

Учир нь хүн ам болоод цаа буга нь цөөрсөн, цус ойртож генийн өөрчлөлтөд орсон, шилжилт хөдөлгөөнгүй болсон, архидалт их болсон зэргээс болж тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс уг тэтгэмжийг олгож байгаа. Хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байна. Бидний урьдчилсан судалгаагаар цаа буга мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн, гэр бүлийнх нь орчинд өөрчлөлт орж архи уух нь багассан зэрэг сайн үр дүн гарч байгаа. Энэ мэт үйл ажиллагааг эхлүүлээд явж байна.

Мэдээж 100 хувь зүйл гэж юу байхав цаашид сайжруулах олон зүйл бий. Ер нь халамжийн бодлого улс орны төрийн болоод төсвийн бодлоготой шууд уялдаж явдаг. Түүнээс нэг сайхан яриад л хийчихдэг зүйл гэж байхгүй. Гэхдээ бид үндсэн суурийг бий болгож чадсан учир алхам алхамаар урагшлах хэрэгтэй. 

Халамжийг олон төрлийн үйлчилгээ нэмээд хавтгайруулж болохгүй. Харин одоо байгаа үйлчилгээгээ цэгцлэх, хүнээ хөгжүүлэх нийгмийн халамжийн хөгжилд суурилсан үйлчилгээг л илүү анхаарч ажиллана.

-Хавтгарсан халамжийг эхнээс нь цэгцэлж чадсан гэлээ. Тэгвэл улсын төсвийн мөнгөнөөс халамж руу ордог урсгал хэр багассан бэ?

-Маш их шүүмжилж байсан үе буюу хүн бүрт халамжийн мөнгө очиж байсан үед улсын төсвөөс халамжид жилдээ нэг их наяд төрөгийг зарж байсан. Харин одоо хүүхдийн мөнгийг оруулаад тооцвол нийгмийн халамжид нийтдээ 500 орчим тэрбум төгрөг зарж байна.

Үүнээс яг халамж нь 270 гаруй тэрбум, хүүхдийн мөнгө нь 220 гаруй тэрбумыг зарцуулж байгаа юм. Тиймээс Монгол улс нийт төсвийнхөө 3.1 хувийг халамжийн мөнгөнд зарцуулж байсан бол одоо 500 орчим тэрбумыг л зарцуулдаг болсон гэсэн үг.

-Халамжийн салбарыг хөгжүүлэхээр хийж буй ажлуудаас яг одоо ямар нэгэн шалтгаанаар хүлээгдэж байгаа ямар ажил байна вэ?

-Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаа үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан учир нэлээд хугацаа шаардсан. Тиймээс судалгаанаас хамаарах олон зүйл байгаа тул бүх зүйл хүлээгдээд байсан.

одоо хүүхдийн мөнгийг оруулаад тооцвол нийгмийн халамжид нийтдээ 500 орчим тэрбум төгрөг зарж байна

Түүнчлэн Нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Үүнээс олон зүйл хамаарах болно. 

Түүнчлэн нийгмийн халамжийн төвүүдийг бий болгох, хүүхэд рүү чигэлсэн ажил, асрамжийн төвүүдийг төрөлжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Батсүмбэрийн асрамжийн газрыг “Ахмадын хотхон” болгохоор барилга байгууламжуудыг бариад эхэлчихсэн. Тиймээс ирэх жилээс асрамжийн газар төрөлжөөд хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй гээд төрөлжүүлнэ. Одоо бол бүгд нэг дор байрлаж, нэг тогооноос хоол идэж байгаа. 

-Шинээр байгуулах нийгмийн халамжийн төвүүдэд нийгмийн ажилтнууд ажиллах байх. Гэтэл одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудыг ажлаа муу хийдэг гэж гомдоллох хүн цөөнгүй бий. Тиймээс тэнд ажиллах боловсон хүчнийг чанартай бэлтгэх талаар хийж буй ажил байгаа юу?

-Нийгмийн халамжийн иргэдэд үйлчлэх, сургалт явуулах, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх төвийг аймаг, дүүргүүдэд бий болгохоор ажиллаж байгаа. Энэ оноос зарим ажил нь эхэлсэн. Энэхүү төвийг байгуулах нь нэлээн цаг хугацаа шаардсан ажил.

Учир нь төвийг барих газрын асуудал нь шийдэгдэх гэж бараг бүтэн жил болох, хөрөнгө мөнгийг нь улсын төсөв суулгах гээд НХҮЕГ-аас хамаарахгүй олон асуудал бий. 

Гэхдээ бид бэрхшээл тоочоод суух бус эхлүүлсэн ажлуудаа тасралтгүй сайжруулахыг хичээгээд ажиллаж байгаа. Ер нь халамжийн ажил сайжирч байгаа эсэх нь нүдэнд харагдаад байдаггүй. Нийгмийн хамгийн эмзэг хэсэгт үйлчилдэг. Хэзээ ч сэтгэл ханамжийн баталгаа өндөр байдаггүй. Учир нь халамж авч буй хүмүүс халамжийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлээч, дахиад өгөөч гэдэг л зүйлийг хэлж байдаг. 

Тэдгээр иргэдийн хувьд харааны бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй, бүтэн өнчин хүүхэдтэй, хэвтрийн ахмад настантай хэрхэн яаж харьцах гээд өөр өөр арга ажиллагаа шаарддаг. Эдгээр иргэдтэй шууд тулж ажилладаг нийгмийн ажилтнуудаа бэлтгэхийн тулд бид өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гурван шатны сургалт зохион байгуулсан. 

Сургалтыг нийгмийн ажилтан бэлтгэдэг дотоодын их, дээд сургуулиудын удирдлагууд, багш нартай хамтарч сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. Уг сургалт маш сайн үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. Гэхдээ сургалтаар сурч авсан зүйлийг амьдрал дээр ажил дээр яаж хэрэгжүүлж байгаа нь өөр асуудал. Доголдолтой зүйл байгаа. Тиймээс ч бид хөндлөнгийн хяналт үнэлгээ хийж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авч байна. 

Гэтэл өмнөхтэйгөө харьцуулахад хандлагын нэлээн сайн өөрчлөлт гарсан. Ер нь цаашдаа нийгмийн ажилтан бэлтгэн гаргадаг сургуулиуд сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулах шаардлага байна гэж харагддаг. Тиймээс би сургуулиудын эрдэмтэн, багш өөрийнхөө хэмжээнд энэ талаар санал бодлоо хуваалцаж байгаа. 

-Нийгмийн халамжийн салбар олон улсын төвшинд хүртэл хөгжихөд ийм л зүйл хийчихвэл гэж бодож явдаг зүйл танд байгаа байх?

-Манай улсын ихэнх иргэд ядуураад хэцүү байна гэж ямар ч тооцоо, судалгаагүй харанхуй яриад байгаад би их эмзэглэж явдаг. Судалгаанаас харж байхад манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь ер нь боломжийн амьдарч байгаа. Харин асуудалтай хэсэг нь 30 хувь байгаагаас нэн эмзэг нь 15 хувь л байна. Тиймээс энэ 15 хувийг л төр засаг нь анхаараад асуудлыг нь шийдчихдэг байвал болох гээд байна. 

Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэдийн авдаг тэтгэвэр, тэтгэмж нь амьдралд нь хүрлэг байх шаардлагатай байна. Гэтэл одоо халамжийн тэтгэвэр 103600 төгрөг байгаа. Энэ мөнгөөр хүн бүтэн сар амьдрах уу гэдэг асуудал үүснэ. Арав гаруй жил энэ салбарт ажиллаж яваа хүний хувьд миний мөрөөдөл зайлшгүй халамж шаардлагатай хүнд хангалттай амьдрах хэрэгцээг нь хангаж, хувь хүнийг авъяас чадварыг нь нээн, амьдарлаа аваад явах хэмжээнд хөгжүүлэх хөгжлийн төвүүдийг нь байгуулчихвал миний энэ салбарт ажилласны хэрэг бүтлээ гэж боддог.