20 мянган айлыг цахилгаанаар хангах өргөтгөл хийлээ
Арга хэмжээний үеэр
2014.06.17

20 мянган айлыг цахилгаанаар хангах өргөтгөл хийлээ

Аль 1043 онд ашиглалтад орсон нэгдүгээр цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэхээ больж, 1973 онд шинээр хоёрдугаар цахилгаан станцыг барьсан боловч энэн нь зөвхөн Махкомбинат, Толгойт орчмын цахилгаан, дулааны хэрэгцээг хангаж байжээ.

Иймээс хотын төвийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангахын тулд нэмж Цахилгаан станц барих шаардлага амьдралаас урган гарсан юм. Ингээд гуравдугаар ДЦС- ын барилга угсралтын ажлыг 1966 онд эхлүүлж  1975 он тус станц 38 мвт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

Өнөөдөр тус станцаас Хан-Уул дүүргийн бүх хэрэглэгч, хотын зүүн хэсгийнхэн цахилгаан, дулаанаа авдаг. Үүнээс гадна сүүлийн үед асар ихээр барилгажиж, Зайсан толгой, Төв цэнгэлдэх, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн орчимд томоохон хорооллууд сүндэрлэж, барилга байгууламж олноороо нэмэгдэж байгаа билээ.

Ийнхүү сая гаруй хүн амтай нийслэл хотын өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэгцээг тасралтгүй, найдвартай ажиллагаатай, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц хангах нь ойлгомжтой. Тэгвэл гуравдугаар ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 мвт-аар өргөтгөвөл энэ зорилгод хүрч болмоор байжээ.

Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд 142 дугаар тогтоол гаргаж, томоохон төслийн ажлыг эхлүүлсэн нь өчигдөр дуусч “түлхүүрээ гардуулсан” юм.
V Цахилгаан станцын гэрээг энэ сард үзэглэнэ

Зуны тэргүүн сарын 19-ний морь өдрийн морин цагт буюу өчигдөр тус өргөтгөлийг албан ёсоор ашиглалтад орууллаа.' Тууз хайчлах үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил “2012 онд Шинэчлэлийн Засгийн газар Эрчим хүчний яамыг бие даасан яам болгосон. Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд доголдолтой явж ирснийг Шинэчлэлийн Засгийн газар олЖ харж, томоохон ажлууд хийж байгаа.

Энэ ажлын хүрээнд III ДЦС-ын 50 мвт- ын өргөтгөл баригдлаа. Бидний бүтээн байгуулалт ингээд дуусахгүй. Удахгүй IV Цахилгаан станцын 120 мвт-ын өргөтгөлийг аравдугаар сард, Амгалангийн 300 мвт-ын Дулааны станцыг арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөх юм. Үүнээс гадна эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтыг татаж, V Цахилгаан станцын гэрээг энэ сард үзэглэхээр бэлтгэл ажлаа хийж байна” хэмээн томоохон бүгээн байгуулалтуудаар хэрэглэгчиддээ "бэлэг барих’’-аар амлав.

Чингис бондын хөрөнгөөр Хөгжлийн банкаар дамжуулан 35 сая ам.долларын санхүүжилтээр 11сарын дотор хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд станцын үндсэн барилгыг 12x30 метрээр өргөтгөж, хөргөлтийн цамхаг болон эргэлтийн усны төхөөрөмжийн барилгыг шинээр барьжээ. Ингэхдээ 50 мвт-ын турбин-генератор шинээр суурилуулж, 6.3/0.4 квт-ын цахилгааны хуваарилах байгууламж барьж, трансформатор суурилуулж, дулааны сүлжээний ус халаах байгууламж суурилуулсны зэрэгцээ бусад тоноглолын барилга угсралтын ажлуудыгхийсэн байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Human Industrial Eguipment Installation” компани гардан гүйцэтгэжээ.

Дархан-Уул аймгийн ДЦС 48 мвт-ын хүчин чадалтай гэдэг. Тиймээс энэхүү III ДЦС-ын 50 мвт-ын өргөтгөл ямархан хэмжээний бүтээн байгуулалт вэ гэдэг нь уншигчдад ойлгомжтой болов уу..

Ийнхүү III ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг өргөтгөж, 50 мвт-аар нэмэгдүүлснээр төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал, 50 мвт-аар, нийслэлийн дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэж, ялангуяа Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй барилгуудыг цахилгаан, дулаанаар хангах эрчим хүчний нөөц бүрджээ. Мөн үйлдвэрлэлийн хэмжээ 250-300 сая квт цагаар өсч, борлуулалтын жилд 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, цахилгаан дулаан үйлдвэрлэх өртөг буурах юм байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ‘‘Манай улсад сүүлчийн 25 жилд дулаан, цахилгааны чиглэлээр ийм томоохон. хэмжээний бүтээн байгуулалт хийгдээгүй. Одоо эндээс 20 гаруй мянган айл өрх. цахилгаан, дулаанаар хангагдах боломж бүрдсэн. Монголчууд “Чингис” бондынхоо мөнгөнөөс цахилгаан, дулаантай боллоо. Энэхүү илч, гэрлийг түгээж буй Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе” гэж онцоллоо.

“Монголчууд багаар ажиллаж чаддаг юм”

Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Баярбаатар “Хөрөнгө оруулалт үр өгөөжтэй боллоо. Хамгийн гол нь жил ч хүрэхгүй хугацаанд буюу 11 сарын дотор маш бага зай талбайд бид ийм том бүтээн байгуулалтыг хийж чадлаа шүү дээ. Ингэснээр одоо эрчим хүчний чанарын дутагдал, импортын хараат байдлаас гарч, өөрсдийнхөө хэрэгцээг хангачихна. Нөгөөтэйгүүр, дахин нүүрс түлж утаа гаргахгүйгээр III ДЦС-ын байгаа хүчин чадал буюу зуухан дээр нь бэлэн усаа ашиглаж байгаагаараа энэ төсөл онцлогтой.” гэсэн юм.

Сонирхуулахад, Хөргөлтийн цамхаг нь fiber glass буюу шилэн хуванцар материалаар хийгджээ.

Сонирхуулахад, Хөргөлтийн цамхаг нь fiber glass буюу шилэн хуванцар материалаар хийгджээ. Энэхүү материалыг сүүлийн үед нисэх болон хөлөг онгоцонд өргөнөөр ашиглаж байгаа аж. 71 метрийн өндөртэй, сууриараа. 52.8 метр, оройдоо 31.6 метр диаметртэй, 1200 ам метр хөргөлтийн гадаргуутай тус цамхаг цагт 11300 тонн усыг хөргөх хүчин чадалтай юм байна. Харин энэ цамхагийг барьж дуусгахад таван сарын хугацааг зарцуулжээ.

Шинэчлэлийн Засгийн газар, Эрчим хүчний яам, Хөгжлийн банк, III ДЦС төрийн өмчит компани, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон тус төслийн нэгж, ажлын хэсгийнхэн хоорондоо нягт уялдаатай, хурдтай ажиллаж болдог жишээг энэхүү бүтээн байгуулалт харууллаа хэмээн тус өргөтгөлийн нээлтэд оролцогчид сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байв.

Өөрөөр хэлбэл, “Монголчууд багаар ажиллаж чаддаггүй” хэмээн явган үгийг тас цохиж. тодорхой зорилтынхоо төлөө хамтын хүчээр хэрхэн амжилт олж болох үлгэр жишээ нь энэхүү төсөл болсон юм гэдэг дүн тавилаа.