2013.11.25

О.Баасанхүү: Л.Эрдэнэчимэг гишүүн ард түмэнд буруу мэдээлэл өгч байна

Тамхины хяналтын тухай хууль батлагдсанаас хойш тамхи татдаг иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд буй асуудал нь тамхи татах тусгай цэг байхгүй байгаа асуудал юм. Хуулиндаа сургууль цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон байгаа.

Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 100 метр болгох гэж байгаа хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Юунд ингэж сандраад байгааг ойлгохгүй байна. Тухайлбал, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбатын 250 метр болгоё гэснийг дэмжиж болно. Өөр 200 болгоё гэсэн гишүүнийг ч дэмжиж болно. Хамгийн гол нь Засгийн газраас санал ирсэний дараа УИХ-д өргөн баригдаж шийддэг.

Мэдэж байгаа бол нотолгоотой зүйл ярих хэрэгтэй.

Л.Эрдэнэчимэг гишүүн ард түмэнд буруу мэдээлэл өгөөд байна. Л.Эрдэнэчимэг гишүүн тамхины тухай хуулийг санаачилсан юм биш. Тамхины тухай хуулийг санаачилсан этгээдээс нь батлуулах ажлын хэсгийг нь ахалсан.

Хууль өргөн барих гэж байна гэсэн зүйл яриад байгаа ч тийм биш. Хоёрдугаарт мэдэж байгаа бол нотолгоотой зүйл ярих хэрэгтэй гэлээ. Ийнхүү гишүүдийн саналын зөрүүтэй асуудал үүссэн учраас тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.