“Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” ээлжит хурал болно
МХЕГ, ХБНГУ-ын BGR төсөл хамтран зохион байгуулдаг “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” найм дах удаагийн хурал энэ сарын 13-14-ны өдрүүдэд болно.
2013.09.13

“Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” ээлжит хурал болно

МХЕГ, ХБНГУ-ын BGR төсөл хамтран зохион байгуулдаг “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” найм дах удаагийн хурал энэ сарын 13-14-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн хурал “Уурхайн хаалт, байгаль орчны хамгааллын асуудлаархи төрийн бодлого, хамтын ажиллагаа”, “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлын өнөөгийн түвшин” гэсэн сэдвийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун нар оролцож, салбарын эрхзүйн шинэчлэл, баримтлах бодлогын талаар илтгэл тавих юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун нар оролцож, салбарын эрхзүйн шинэчлэл, баримтлах бодлогын талаар илтгэл тавих юм.

Мөн МХЕГ, АМГ зэрэг холбогдох агентлагууд, ТББ, аж ахуйн нэгжүүд оролцож “Уул уурхайн салбарын эрхзүйн шинэчлэл”, “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн байдал, анхаарах асуудлууд”, “Уул уурхайн салбар дахь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал”, “Бичил уул уурхай дахь байгаль орчны хамгааллын асуудал”, “Байгаль орчныг хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг”, “Налайхын их уурхайн өнгөрсөн, одоо, ирээдүй” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдана.

Хуралдаан эхний өдөр Кемпински зочид буудалд болох ба удаах өдөр нь Төв аймгийн Заамар суманд Баянгол уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төслийн үйл ажиллагаатай танилцах юм.