МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.06.27

МАХН хууль, дүрмээ мөрдөж байна

МАХН-аас мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс одоогоор сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл, тоо баримт хэлэхгүй, СЕХ-ны албан ёсны дүн гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө гэдгээ МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэллээ.

Түүнчлэн МАХН-аас Ардчилсан нам, МАН-ууд сонгуулийн дүн эцэслэн гараагүй байхад мэдээлэл хийж байгаа нь зохимжгүй үйлдэл хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Энэ нь тус нам Сонгуулийн Ерөнхий Хорооноос анхааруулсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг нийтэд зарлаж мэдээлээгүй байхад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн улс төрийн намууд сонгуулийн дүнгийн талаар урьдчилан аливаа мэдээлэл, мэдэгдэл хийхгүй байх”-ыг анхааруулсан анхааруулгыг ягштал мөрдөж байгааг илтгэж байна.