Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.02.15

Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Суданд НҮБ-ын далбаан дор энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цэргүүдээ эргэхээр өчигдөр эх орноосоо мордлоо.

Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй отгон улс болох Өмнөд Судан улстай гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тус улсад явуулж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд оролцож үүрэг хол ойрын эргүүл, цувааны хамгаалалт, сайн дурынхны хамгаалалт гээд олон үүрэг гүйцэтгэж буй манай улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй батальон, цэргийн холбогч офицеруудын гүйцэтгэж буй үүрэгтэй танилцах зорилгоор Ерөнхийлөгч явж буй аж.

Түүнтэй хамт Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар явжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч анх удаа энхийг сахиулах ажиллагаа явуулж буй газар орон дээр анх удаа очиж буй юм.