2009.04.30

Ц.Баярсайхан гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа

Тэрбээр асуулгадаа "2008 онд УИХ-аас баталсан Сангийн яамнаас ирүүлсэн орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөгөөр Өмнөговь аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогод 5.0 тэрбум төгрөг төвлөрөхөөр тусгагдсан боловч жилийн эцсийн гүйцэтгэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 2420.8 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 2579.2 сая төгрөгөөр буюу 51.6 хувиар тасалдсан байна. . Ашигт малтмалын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт, 25 хувийг тухайн аймаг, нийслэлийн төсөвт, 50 хувийг улсын төсөвт тус тус хуваарилах, мөн хуулийн 59.3-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах,зарцуулах журмыг Засгийн газар батална гэж заасан. Хуулийн эдгээр заалтын дагуу дээрх орлогыг орон нутагт нөхөн олгуулах хүсэлтийг Сангийн яам болон ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан боловч өнөөг хүртэл шийдэж өгөөгүй байна.

Иймд дээрх хуулийн хэрэгжилт ямар шалтгааны улмаас хэрэгжихгүй байгаа болон цаашид уг асуудлаар ямар арга хэмжээ авч ажил-лах талаарх мэдээллийг УИХ-ын тухай хуульд заасан хуга-цаанд бичгээр ирүүлж улмаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд мэдээлэхийг хүсье" хэмээжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.