2009.06.24

“Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2009 оны зургадугаар сарын 24-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад 11 УИХ-ын гишүүдийн хамтаар санаачлан өргөн барьсан.

Уг хуульд УИХ-ын ээлжит чуулганыг нээх, хаах хугацаа, зарим Байнгын хорооны эрхлэх асуудлыг тодруулж зохих өөрчлөлтийг оруулах болон Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын асуудлыг эрхэлсэн Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, Улсын Их Хурал, гишүүнд хандаж гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх асуудлыг эрхэлсэн Өргөдөл, гомдлын дэд хороог шинээр байгуулахаар тусгасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.