2012.08.24

Гэхдээ одоо гайгүй байлгүй дээ хэмээн нүдээ ирмэсэн гэнэ

УИХ-ын гишүүд Төрийн ордны баруун жигүүрийн булангийн өрөөнд орох төдийлөн дуртай биш байдаг гэнэ. Гадаа болж байгаа жагсаал цуглааны чимээ, жагсагчдийн орилж хашгирахаас төвөгшөөсөн гишүүд өрөөгөө солиулахаар үе үеийн УИХ-ын тамгын газрын дарга нарт гомдол гаргаж байсан удаатай. Харин энэ удаа жагсаал цуглааны удирдагч нарт голдуу Төрийн ордны баруун жигүүрийн булангийн өрөөг хувиарлаж өгчээ. Шинэхэн гишүүдэд өрөөг нь танилцуулж байсан Их хурлын тамгын газрын дарга Ц.Шаравдорж Г.Уянга гишүүний өрөөнд орж ирснээ “Танай өрөө их сайхан, хоёр цонхтой, саруулхан. Гэвч өмнөх гишүүд жагсаал цуглааны чимээ шуугиан ядаргаатай байна гэж гомдол гаргадаг байсан юм. Гэхдээ одоо гайгүй байлгүй дээ” хэмээн нүдээ ирмэсэн гэнэ. Том том жагсаал цуглаан зохион байгуулагчид ихэнхи нь УИХ-ын гишүүн болсон болохоор төрийн хамгаалалтын албаныхан ч гэсэн сэтгэл амар амраад байгаа сурагтай.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.