2012.05.21

Н.Энхбаярын гаргасан авирыг эмч нь тайлбарлав

Н.Энхбаярын ёс бус авир гаргаж байгаа бичлэгийг нийтэд дэлгэсэн нь иргэдийг цочирдуулсан. Монгол улсын иргэн бүхэн түүнийг өрөвдөж хайрлаж байсан гэхэд болно. Харин ШШЕГ-аас бичлэгийг дэлгэснээр түүнийг ард түмнээ хуурсан гэх төсөөлөл  бий болоод байгаа. Харин  Хүний гавъяат эмч Л.Жамбалжав тайлбарлахдаа  “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гаргасан зан үйлдэл бол сэтгэл санаа, биеийн эд эрхтний үхжилттэй холбоотой. Олон хоног битгий хэл, хэдэн цагаар хоол идээгүй хүн ямар ууртай байдаг билээ гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ярив. Мөн ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа, үхжилт явагдсан эд эрхтнийг сэргээхэд их хугацаа орно гэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.