2008.01.01

Сонгуульд нэр дэвшигчдийг маргаашаас зарлана

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ирэх сонгуульд нэр дэвшигчдийг зарлах хугацаа маргаашнаас эхэлж байгаа аж.

Тиймээс нам, улс төрийн хүчнүүдийн эрх бүхий субьектуудын хурал өнөөдөр, маргааш гол гол асуудлуудаа шийдэх гэнэ. МАН-ын улс төрийн бодлого тодорхойлогч байгууллагын хувьд удирдах зөвлөл нь нэр дэвшигчдийг тодруулан бага хурлаараа хэлэлцүүлэх товтой байна.

Уг зөвлөлөөрөө гол асуудлаа багцалдаг, намын шийдвэрийг сөрж тэмцэлдээд байдаггүй МАН-ын хувьд эндээс гаргасан нэрсийг Бага хурлаараа тийм ч их хэрүүл тэмцэлгүйгээр батламжлан гаргах нь бараг тодорхой болж. Иймээс Удирдах зөвлөлөөс хэн хэнийг нэр дэвшүүлэхээр санал гаргах нь гол шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ.

Харин Удирдах зөвлөл нэрсийг хэрхэн гарган, дараалуулах нь сонирхолтой асуудал. Зарим мэдээллээр бол МАН-ын Удирдах зөвлөл одоо бараг тодорхой байгаа нэрсийн жагсаалтаа нууц санал хураалтаар батлан бага хуралдаа оруулж ирэх бололтой.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.