2008.01.01

Н.Энхбаярын бие сайжрахгүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хүнд хэвээр байна.

Тэрээр өнгөрсөн даваа гаригт өлсгөлөнгөө зогсоосноор, Нэгдсэн II эмнэлгийн эмч нар эрчимт эмчилгээг эхлүүлээд байсан юм. Гэсэн ч биеийн байдал төдийлөн сайжрахгүй байгаа аж.

Түүний бие организм эмчилгээг хүлээж авах нь удаашралтай байгаа бөгөөд жин нь өмнөхөөсөө хасагдсан байна.

Н.Энхбаярыг эргэхээр өчигдөр Нэгдсэн II эмнэлэгт очсон намын нөхдөд нь эмнэлгийнхэн "Өвчтөний бие хүнд байна. Ярьж чадахгүй байгаа учир уулзуулах боломжгүй. Түүнийг эмчлэхэд хүнд байна" гэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.