Испанид эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна
2008.01.01

Испанид эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна

Өнгөрөгч шөнө олон мянган испаничууд тус улсын төв талбай болох Пуэрта дель Соль дээр эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. "Индигнадос" буюу бухимдуу хүмүүс гэсэн утга бүхий тус хөдөлгөөн үүсэн байгуулагдсаныхаа нэг жилийн ойг олныг хамарсан жагсаалаар тэмдэглэсэн байна.

Жагсагчид  хориотой бүс зөрчсөн ч хууль сахиулагчид жагсагчдыг хөөгөөгүй байна.

"Индигнадос" хөдөлгөөн эдийн засаг, нийгмийн байдлыг дордуулсан хэмээн засаг захиргаандаа дургүйцлээ илэрхийлжээ.

Жагсагчид тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэх юм байна. Учир нь яг нэг жилийн өмнө "Индигнадос" жагсаалаа эхлүүлж байжээ.
Үүний зэрэгцээ тэд америкийн “Уолл Стритийг эзэлцгээе” болон бусад  хөдөлгөөнийхнийг дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж байгаа аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.