Сирид Парламентын сонгууль боллоо
2008.01.01

Сирид Парламентын сонгууль боллоо

ЭЛЬ-КУВЕЙТ./ИТАР-ТАСС/. Даваа гараг сиричүүдийн хувьд түүхэн өдөр байлаа. Тус улсад сүүлийн хагас зуун жилийн хугацаанд парламентын сонгуулийг анх удаа олон намын оролцоотой явуулсан байна. Сонгуулийг "чөлөөтэй, шударга" явуулна гэж санал хураалт болохын өмнө Дамаскийн эрх баригчид мэдэгдсэн бөгөөд мөн орон даяар үндэсний эв нэгдлийг болон Ерөнхийлөгч Башар Асадын танилцуулсан шинэчлэлийн хөтөлбөрийг дэмжсэн жагсаал цуглаан болсон байна.

Дамаск хотын Себаа Бахрат талбайд цугласан залуучууд "гадаадаас дэмжиж байгаа террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогссохыг" зэвсэгт хүчнийхэнд уриалсан бол Хомс хотод Сирийн овог аймгуудын 2 000 гаруй төлөөлөгч үндэсний зөвшилцлийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

Сирийн Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, 250 суудалтай Үндэсний зөвлөлд 7 195 нэр дэвшигч өрсөлджээ. Харин ажилчин, тариачдын хувьд арабын социализмын тогтолцооны үеэс хойш үйлчилж байгаа квот өөрчлөгдөхгүй юм. Тэд 127 суудлын төлөө өрсөлдсөн бөгөөд өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн талаас илүү хувь нь "ажилчин ангийн давхаргаас" сонгогдох юм.

Өнгөрөгч хоёрдугаар сард бүх нийтийн санал асуулгаар баталсан шинэ Үндсэн хуулийн дагуу эрх баригч гэдэг статусаа алдсан Арабын социалист сэргэн мандалтын нам /АССМН буюу Баас/ улс төрийн бусад намуудтай эвсэн сонгуульд оролцжээ. Тус нам "Үндэсний эв нэгдэл" эвслийг тэргүүлсэн байна.

Харин сөрөг хүчнийхэн "Энхийн эвлэрлийн төлөө хүчний эвсэл"-д нэгдэцгээжээ. Уг эвсэлд нэгдэгсэд "ардчилсан шинэтгэлийн стратеги боловсруулах, иргэний эв нэгдэл болон бүх талын яриа хэлцээг эхлүүлэх нь жил гаруй үргэлжилж байгаа дотоодын улс төрийн хямралаас гарах гарц" хэмээн үзэж байна.

Сирийн хилийн чанадад байгаа сөрөг хүчнийхэн сонгуульд оролцохгүй байхыг уриалжээ. Тэд "альтернатив парламент" эмхлэн байгуулж, эн түрүүнд гурван сарын өмнө баталсан Үндсэн хуулийг хүчингүй болгон 1950 онд баталж байсан Үндсэн хуулийг сэргээнэ гэж Сирийн сонгууль маш хэврэг гэж хэлж болох түр эвлэрэх гэрээ байгуулагдсан үед явагдсан юм. Тус улсын Засгийн газрын цэргүүд болон зэвсэгт сөрөг хүчнийхний хооронд байгуулсан гал зогсоох гэрээг мөрдөн сахиж байгаа эсэхийг НҮБ-ын ажиглагчид хянасаар байна.
Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.