2012.04.26

Н.Энхбаярыг маргааш суллах нь

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг маргааш суллах сурагтай. АТГ-ынхан түүнийг сэжигтнээр таталгүй хорьж, байцаалт авах гэж хэдэнтээ үзсэн боловч бүтэлгүйтсэн. Тэгээд ч Н.Энхбаярыг урьдчилан хорих 14 хоногийн хугацаа маргааш дуусах юм.

Түүнийг хуч хэрэглэн албадан баривчилснаас болж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн суудал хүчтэй ганхсан. Гэвч Ц.Нямдорж сайд үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр сүрдүүлэх нэгнийг нь сүрдүүлж, тохиролцох нэгэнтэй нь тохиролцож сайдын суудлаа хамгаалж үлдэв. Бүр албаны шалгалт нэрээр Төв аймаг дахь Цагдан хорих төвд хүртэл очиж, Н.Энхбаяртай уулзсан гэнэ. Энэ бүхний эцэст Н.Энхбаярыг "наранд" гаргахаар болсныг эх сурвалж хэлсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.